таалах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүндэтгэвэл зохих хүний дур бах, сэтгэл санаанд нийцэх
- 2.Хүндэтгэвэл зохих хүний шийдвэр, зарлиг гарах;
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | таалах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | таална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тааллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | таалав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | таалжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | таалсан |
| Хэвшсэн нэр (-даг) | таалдаг |
| Холбох нөхцөл (-ж) | таалж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | таалаад |
| Болзох нөхцөл (-вал) | таалбал |
| Хүсэх (-маар) | таалмаар |
| Захирах (-аарай) | таалаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | таалахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таалан үзэх — ойшоож үзэх
таалан соёрхох — ойшоон үзэх, сайшаан зөвшөөрөл өгөх
ойшоон таалах — нэн сайнаар үнэлэх
дурлан таалах — дурлан өөрийн болгох
уруул дээр нь таалах — уруул дээр нь үнсэх
Хэлц үг
Аргадах тутам арзайх
Таалах тутам тонгочих
Очих бүр оодрох
Таалах бүр тангарах
Тариат хүү намар орох
Таалах буур хавар орох
Хоршоо үг
илэх таалах — энхрийлэх, илбэх
үнсэх таалах — үнэрлэх, үнсэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.