таана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалХээр, говийн бүсэд ургадаг сонгинын төрлийн олон наст ургамал; арваас хорин сантиметр өндөртэй, дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхний хагаст ургаж эхлээд долоо, наймдугаар сард толгойлон цагаан, ягаан өнгөөр цэцэглэнэ, цэцэглэсэн таанын хорь гаруй хувь нь уураг тос байдаг учир мал таргалуулахад онцгой сайн, бүх төрлийн малын сайн тэжээл болохоос гадна хүнсэнд хэрэглэдэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | таана |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | таанад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | таанатай |
| Чиглэхийн тийн | таана руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
борог таана — жил өнжсөн таана
таана зоодойлох машин — тааныг хэрчиж, шүүсэнд хутган зоодойлох зөөврийн болон суурин төхөөрөмж
жирэм таана — урга. - нэгэн зүйл таана
Хоршоо үг
гогод таана — сонгины төрлийн олон наст ургамал
таана хөмүүл — говь хээрийн бүсэд ургах ургамал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.