Үндсэн хэсэг рүү шилжих

тав

тооны нэрнэр үг/ˈtʰaw̜/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠠᠪᠤ

Тайлбар

Iтооны нэр
  1. 1.
    Дөрөв дээр нэгийг нэмсний нийлбэр тоо
  2. 2.
    Сар бүрийн тавдугаар өдөр
  3. 3.
    хуучирсанХорчины зүүн гарын долоон отогт багтсан нэг отгийн нэр.
IIнэр үг
  1. 1.
    Тохь, тух
IIIнэр үг
  1. 1.
    Бах, дур
IVнэр үг
  1. 1.
    Гадас, хадаас, эрэг зэрэг юмны орой дахь хавтгай тээг, түүнд барьж жийрэглэх зүйл
  2. 2.
    Яр шархны дээр хатсан хатуу орой;
Vнэр үг
  1. 1.
    Яр шархны шүүрэл дээрээсээ хатаж үүссэн хатуу товх, хааж.
VIнэр үг
  1. 1.
    тав хийх (таг яг хийх чимээ гарах, хоёр зүйлийн хавсрах дуу гарах).
  2. 2.
    VIIяв тав хорш. (овоо, зэгсэн, яг таг), яв тав нийцэх (сэтгэлд бодсон зүйл бодот байдал хоёр яг таарах), яв тав хийсэн хүн (шалмаг хөдөлгөөнтэй хүн).
  3. 3.
    VIII нэрХадны ан цав, завсар.

Ойролцоо үг

Англи утга

  • тооны нэрfive; fifth day of the month
  • нэр үгcomfort; peace; schadenfreude
  • нэр үгrivet; nailhead; scab; crust; tuft of hair

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтав
Харьяалахын тийнтавын
Заахын тийнтавыг
Өгөх орших тийнтавд
Гарахын тийнтаваас
Үйлдэхийн тийнтаваар
Хамтрахын тийнтавтай
Чиглэхийн тийнтав руу
Олон тоотавууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • таван амт — чихэрлэг, халуун, шорвог, исгэлэн, гашуун

  • таван эгшиг — дууг ноотлох хятадын эртний уламжлалт тэмдэглэгээ

  • таван үүрд — хуучир. - хүний харилцааны гол баримжаа болсон өршөөл, журам, ёслол, мэргэн, бат зэрэг хүчин зүйлс

  • таван гишүүн — хоёр гар, хоёр хөл, толгой

  • таван махбод — зурхай. - дорно дахины зурхайн ёсны төмөр

  • таван нүд — нэг зүйл хээ

  • таван аймаг танин мэдэхүйн эрдэм — үйлдэхүйн, барихын, ухааны, суралцахын, хотол төгссөний

  • таван завсаргүй — шашин. - бурхны номд зааснаар буян бүтээх хугацаагүйгээр үйлдсэн бөгөөд шууд тамд унах эцэг, эх, амраг хань, хувраг, архдыг алах таван нүгэл

  • таван билиг чанар — бусдын эрхийн, цагаан номын, хоёр үгүйн, үргэлжлэлээр мөнхөрсөн, сэтгэшгүйн билиг чанар

  • таван ухаан — дотоод ухаан буюу шашин, гүн ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан буюу хэл шинжлэл, урлахуй ухаан, тэжээхүй ухаан буюу анагаах ухаан

  • их таван ухаан — таван ухаан

  • бага таван ухаан — зохист аялгуу, илт өгүүлэх нэр, эвсүүлэн найруулахуй, одон зурхай, дууриан бүжиг

  • таван зүйл эмт ус — хий, шар, бадган, хавсарсан, хурсан өвчнийг арилгах монгол ардын усан эм

  • таван өнгө — улаан, хөх, шар, хар, цагаан

  • таван хүсэл — нүдэнд үзэгдэх сайхан өнгө, чихэнд сонсогдох яруу дуун, хамарт үнэртэх анхилам үнэр, хэлэнд мэдрэгдэх зөөлөн амт, сэтгэлд таалагдах сайхан санаа

  • таван зүйл эрдэнэ — алт, мөнгө, оюу, шүр, сувд

  • таван тариа — тутарга, шүлхий, нарим, буудай, буурцаг

  • таван нүдтэй тамга — Өндөр гэгээн Занабазар

  • зохиосон Богд гэгээний сүргийн тамга

  • таван төрөлт — спорт. - туялзуур жад, буудлага, гүйлт, усанд сэлэлт болон морь унаж саад давах зэрэг ордог олон улсын спортын нэг төрөл

  • таван саваагүй — сахлын чимхүүр, сам, чихний ухуур, шүдний чигчлүүр, хумс цэвэрлэх хэрэгслээс бүрдсэн зүүвч

  • таван тансаг — сайхан дүр, яруу дуу, сайхан үнэр, сайхан амт, машид зөөлөн

  • таван тансаг идээ — сүү, хужир, давс, ус, цай

  • таван халуун — гаа, бивлин, поваар, чинжүү, шанц энэ тавыг найруулан хийсэн нь

  • таван хошуу мал — адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа

  • таван цул — зүрх, уушги, элэг, бөөр, дэлүү

  • таван эрхтэн — сонсох чих, үзэх нүд, үнэрлэх хамар, амтлах хэл, хүрэлцэх бие

  • таван цэцэг — элэг, бөөр, уушги, зүрх, дэлүүний өвчнийг нүд гээд, чих, хамар, хэл, уруул дээр шинждэг монгол эмнэлгийн арга, элэгний цэцэг нүд, бөөрний цэцэг чих, уушгины цэцэг хамар, зүрхний цэцэг хэл, дэлүүний цэцэг уруул

  • айргийн тав — уралдааны морьдын эхний тав доторх барианы морь

  • өнөөдөр таван — өнөөдөр сарын тавны өдөр

  • тав алдах/тав алдрах — а.тохь тух алдах, таатай тохитой биш болох; б.тухайн зүйлд дургүй болох, санаанд таарахгүй болох

  • тав нь ханах — а.сэтгэл санаад ихэд нийцэх; б.бусдын алдаа санаанд нь нийцэх

  • хадаасны тав — хадаасны угт байдаг хавтгай зүйл

  • тав барьж хадах — жийрэг хийж хадах

  • тав тавих — толгойн орой дээрээ үс үлдээн засуулах

Хэлц үг

  • олон таван үг — дэмий илүү үг

  • таван хялгас муушаал — үс

  • таван ухаан нь талд гарах — а.сэтгэл их хямарснаас болж юм санаж, ойлгохгүй болох; б.өтөлж зөнөх

  • таван салаа боов хүртэх — зодуулах, алгадуулах

  • таван салаа боов хүртээх — алгадах, зодох

  • таван хуруу тэгшгүй — хүн бүхэн адилгүй, юм бүхэн бүх зүйл нь тэгш сайн биш гэсэн санаа

  • таван хуруу шигээ мэдэх — маш сайн мэдэх

  • таван салаатай тангад боов амсуулах — алгадах

  • Тав туулайнаас хурдан

  • Ташуур мориноос хурдан

  • Тал туулбал хүн танихгүй

  • Тав хоновол өөрөө танихгүй

Зүйр цэцэн үг

  • Таван сарын цасыг нохой хөөгөөд гүйцэхгүй

  • Тайлаг тэмээний алхааг явган хөөгөөд гүйцэхгүй

  • Таван хуруу тэгшгүй

  • Хүний сэтгэл адилгүй

  • Хорсох хүний тав ханаж

  • Хайрлах хүний сэтгэл дэнслэх

  • Таван есийн жин хүйтэнд

  • Тавьтаргүй эм цамцтай гарах

  • Таван ном гэхээр гэдэсхийдэг

  • Тавагтай мах гэхээр ухасхийдэг

Хоршоо үг

  • арав тав — тийм ч олон биш

  • тав зургаа — а.үндсэн тооны тав зургаадахь тоо; б.тав орчим; в.дэс тооны тав зургаад тохиосон юм

  • тав таваар — тус бүр тав таван ширхэгээр

  • ая тав — тохь тух

  • тав тохь — бие болоод сэтгэл санаанд ая эвтэй, тааламжтай байдал

  • бах тав — сэтгэл ханамж

  • яв тав — овоо, зэгсэн, яг таг

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠲᠠᠪᠤ (tabu) тав (tav) From Classical Mongolian ᠲᠠᠪᠤ (tabu), from Middle Mongol ᠲᠠᠪᠤᠨ (tabun), from Proto-Mongolic *tabun. Cognate with Buryat табан (taban), Kalmyk тавн (tavn), Dongxiang tawun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.