Үндсэн хэсэг рүү шилжих

таваг

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Өргөн хавтгай ёроолтой, дэрвэгэрдүү амсартай сав
  2. 2.
    Жигнэх, хэмжих хэрэгсэлд ашигладаг дээр нь жигнэх юмаа тавьдаг таваг хэлбэртэй тавиур
IIнэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, тэмээ зэрэг зарим амьтны хөлийн газарт гишгэх улны хавтгай хэсэг
  2. 2.
    Тэмээний тавхай хагарах, эвэрлэг бүрхүүл элэгдэж цоордог гэмтэл

Англи утга

  • нэр үгplate, dish

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтаваг
Харьяалахын тийнтавгийн
Заахын тийнтавгийг
Өгөх орших тийнтавагд
Гарахын тийнтавгаас
Үйлдэхийн тийнтавгаар
Хамтрахын тийнтавагтай
Чиглэхийн тийнтаваг руу
Олон тоотавгууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • таваг тавих — айлчин гийчнийг хүндэлж идээ тавих

  • таваг засах — ямарваа том баяр ёслолын үед идээ засах

  • чихрийн таваг — чихэр хийх сав

  • шөлний таваг — шөлтэй хоол идэх зориулалтай сав

  • тавагтай идээ — тавганд хийж өрсөн идээ

  • дүүгүүр таваг — тогл. - монгол ардын уламжлалт оньсон наадгай

  • жигнүүрийн таваг — жигнэх, хэмжих хэрэгсэлд ашиглах таваг хэлбэртэй зүйл

  • хөлийн таваг — хөлийн ул

  • тэмээний таваг — тэмээний хөлийн ул

  • таваг тусах — тэмээний эдэлгээ хүнддэх, хатуу газраар хэтэрхий удаан явснаас улдаж тавагны бүрхүүл нь хагарах

  • хар таваг болох — а.тэмээний тавхай хагарах; б.шилж. цас хайлах

Хэлц үг

  • таваг зэрэгцүүлэх — тэмээний нэлээд хурдан хатиран давхих

    Хоёр бригадын хооронд таваг зэрэгцүүлээд л исгэрэн давхих мөн ч сайхан шүү.

  • таваг зөрүүлэх — тэмээний хамаг хурдан хатиран давхих

    Манайхаас гараад таваг зөрүүлээд хатирдагсан.

  • Таваг амар

  • Данх хагсуу

  • Таваг нь загатнасан нохой

  • Талын гөрөөс хөөнө

  • Таваг нь загатнасан нохой усчныг дагана

  • Таваг хүндтэй байдаг ууцын хүч

  • Тавнан хүндтэй байдаг авхайн хүч

  • Таваг туулайнаас хурдан

  • Таяг хөлнөөс хурдан

  • Тайга нохойноос хурдан

  • Түрүү ихт төрийн түшиг

  • Таваг ихт тэрэгний түшиг

Хоршоо үг

  • аяга таваг — цай уух болон хоол идэх зүйл

  • таваг сэрээ — хоол хийж идэх болон хоолыг өлгөн авч идэх зориулалттай гал тогооны хэрэглэл

  • таваг тэвш — идээ будаа агуулах том сав

  • ул таваг — хүн, амьтны хөлийн газар гишгэх хэсэг

Үгийн гарал

Ultimately from Middle Persian tʾp̄k' (plate) likely via an intermediary language (compare Kyrgyz табак (tabak, “plate”)).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.