таг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тогоо, данх зэрэг сав суулганы амыг хаах зүйл
- 1.Уулын тэгш орой
- 1.Арван нэг оронтой тоо, тэрбум.
- 1.Илжигний нүдний бүтээлэг буюу модон хударга.
- 1.Бүр, угийн, ерөөсөө, яг, огт, бүр
- 2.Чимээ сураггүй, хэл мэдээгүй, огт дуу чимээгүй
- 1.чимээХатуу юм цохих, дэлдэхэд гарах чимээ
- 2.VII нэрХавтгай оройтой, дугуй ширээстэй, бүч шилбэ хоёр нь тэнцүү монгол үндэсний нэг зүйл малгай.
- 3.VIIIяг таг хорш. (илүү дутуугүй, ямар ч яриагүй тохирч зохицсон байдал).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | таг |
|---|---|
| Харьяалахын тийн | тагийн |
| Заахын тийн | тагийг |
| Өгөх орших тийн | тагд |
| Гарахын тийн | тагаас |
| Үйлдэхийн тийн | тагаар |
| Хамтрахын тийн | тагтай |
| Чиглэхийн тийн | таг руу |
| Олон тоо | тагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
авдрын таг — авдрын амыг хаах зүйл
данхны таг — данхны амыг таглах зүйл
тагийг нь авах — ямар нэг савны амыг нь тагласан зүйлийг авах
тагийг нь тавих — ямар нэг савны амыг битүүлэх зүйлийг нь тавих
тагийн бүс — өндөр уулын бүс
тагийн бүслүүр — дэлхийн сэрүүн дулаан орны уулсын мөнх цас оршдог заагаас дээш байдаг ургамлын бүслүүр
тагийн тарна — урга. - ходоод гэдэсний ажиллагааг сайжруулж үрэвсэл намдаах үйлчилгээтэй, тарна овгийн олон наст ургамал
таг дүлий — бүр дүлий, юу ч сонсдоггүй
таг битүү — өчүүхэн ч нүх сүв, зай завсаргүй, яг битүү
таг дарах — а.яг битүүлэх; б.шилж. тас нуух
таг дуугүй — юу ч хэлэхгүй байх
таг зогсох — а.огт хөдлөлгүй зогсох; б.ажил үйлдвэрлэл бүрмөсөн зогсох
таг мартах — ор тас мартах
таг сохор — бүр сохор, юу ч хардаггүй
таг болох — а.огт чимээ сураггүй болох; б.юу ч сонсохгүй болох
таг чимээгүй байх — ямар ч хэл чимээ байхгүй, сураггүй байх
таг суух — огт чимээгүй, хөдлөлгүй суух
таг унтах — нам унтах
таг таг хийх — хатуу юмыг цохих, дэлдэхэд дуугарах
таг хийх чимээ — хатуу зүйл унах юмуу цохих чимээ
таг хийтэл тавих — таг хийсэн чимээ гартал чанга тавих
таг хийтэл хаях — таг хийсэн чимээ гартал чанга хаялах
Хэлц үг
танилаар таг, тамхиар яг — найз нөхдөөр маруухан, ямар ч таних хүн байхгүй
Таг ядуу ард ч тахианы өндөгний албатай
Таяг барьсан гуйранч ч тамир хүчний албатай
Тариа тарьсан хүн барагдахгүй
Таг чамласан хүн баяжихгүй
Хоршоо үг
таг царам — өндөр уулын оройн хүн, амьтан хүрэхэд бэрх аглаг хэсэг
таг чиг — а.огт чимээгүй болох: гэнэт таг чиг болох; б.хэл сураггүй болох.
яг таг — илүү дутуугүй, ямар ч яриагүй тохирч зохицсон байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.