тагнай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Амны хөндийг хамрын хөндийнөөс зааглах нэхдэс, амны доторх дээд хонхор
- 2.Тагнай мэт үелүүлэн иржгэр гаргаж хийсэн хээ
- 3.Мод мэтийн зүйлийг залгахад гарсан догол, хэрчлээс
- 4.Адууны тагнай зузаарах нэг зүйл өвчин
- 5.Эгц өндөр уулын тагнай мэт үелээ гарсан хажуу хэсэг
- 1.ургамалСарнайтан овгийн нэгэн төрлийн ургамал, туулайн тагнай.
- 1.амны хөндийн ясархаг дээд хэсэг
- 2.хамар, амны хөндийг тусгаарладаг амны хөндийн дээд хэсэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тагнай |
|---|---|
| Харьяалахын тийн | тагнайн |
| Заахын тийн | тагнайг |
| Өгөх орших тийн | тагнайд |
| Гарахын тийн | тагнайгаас |
| Үйлдэхийн тийн | тагнайгаар |
| Хамтрахын тийн | тагнайтай |
| Чиглэхийн тийн | тагнай руу |
| Олон тоо | тагнайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хатуу тагнай — яс болон булчингаар бүтсэн тагнайн өмнүүрх хэсэг
зөөлөн тагнай — хэлхээ нэхдэс болон булчингаар бүтсэн тагнайн хойгуурх хэсэг
тагнай хорсох — амны доторх дээд хонхорхой хорсох
тагнай таших — хүний гайхах, халаглах зэрэгт хэлээ тагнайд хүргэн дуугаргах
тагнайн исгэрээ — хэл, тагнай хоёрын завсраар хий шахаж исгэрэх урлаг
тагнайн ташил — хэлний үзүүрээр хатуу тагнайг товшин эгшиг үүсгэх урлаг
тагнайн хөөмий — түгжсэн амьсгааг хатуу тагнайн чигт шахаж эгшиг үүсгэх
тагнайн эгшиг — тухайн эгшгийг дуудах үед тагнай оролцдог эгшиг
тагнайн хуниас — тагнайн хонхорт байх үелсэн зүйл
тагнай гаргах — тагнай хээ, дүрс гаргах
тагнай хээтэй — тагнай шиг үелсэн иржгэр хээтэй
тагнайтай даавуу — цагаан ямбуу, цуу ямбуу
тагнай хагшаас — голын голдрилын өргөнийг нийтэд нь буюу ихэнхийг эзлэн орших хөдөлгөөнт хагшаасны онцгой хэлбэр
уурганы тагнай — уурганы үзүүр ба ёзоорын залгааст гаргасан догол
тагнай тусах — адуу тагнай зузаарах өвчин тусах
тагнай хатгах — адууны тагнайг хатгаж цус гарган эмчлэх
тагнай огтлох — уулын тагнайн хэсгийг хөдлөн огтолж явах
Хэлц үг
тагнай хужирлах — а.амттай, дуртай зүйлээ идэж уух; б.тамхи шунан татах
тагнай таших — харамсах
Хийсэн зүйлдээ дараа нь харамсаж, тагнайгаа ташаад суудаг эр хүн биш ээ би.
Зүйр цэцэн үг
Тагнайных нь уураг хатаагүй
Тахимынх нь баас арилаагүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.