тагт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Модон хавтас зэргээр ташаалж давхарлаг гаргаж барьсан асар маягийн байшин;
- 2.Байшингийн гадна талд хийсэн, дотроосоо гарч болох хайс хүрээ бүхий тавцан, сүүдрэвч
- 3.Хотын хэрэм хаалган дээрх асар цамхаг;
- 1.Гүүр.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тагт |
|---|---|
| Харьяалахын тийн | тагтны |
| Заахын тийн | тагтыг |
| Өгөх орших тийн | тагтанд |
| Гарахын тийн | тагтнаас |
| Үйлдэхийн тийн | тагтаар |
| Хамтрахын тийн | тагттай |
| Чиглэхийн тийн | тагт руу |
| Олон тоо | тагтнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тагтан дээр гарах — сүүдрэвчин дээр гарах
тагт майхан — босоо оройтой байшин маягийн хэлбэртэй майхан
Хоршоо үг
асар тагт — доор нь хүн сэрүүцэж амрах зориулалт бүхий нэг талаараа задгай майхан маягийн сүүдрэвч
тай тагт — байшин барилгын саравч, сүүдрэвч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.