тайз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанХаан ширээг залгамжлан суух хөвгүүн.
- 1.Ший жүжиг тоглоход зориулсан тавцан
- 1.тайз одон од.орон. (алтан гадас одыг тойрох тэргүүн од).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тайз |
|---|---|
| Харьяалахын тийн | тайзын |
| Заахын тийн | тайзыг |
| Өгөх орших тийн | тайзад |
| Гарахын тийн | тайзаас |
| Үйлдэхийн тийн | тайзаар |
| Хамтрахын тийн | тайзтай |
| Чиглэхийн тийн | тайз руу |
| Олон тоо | тайзууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тайзны гонхон — үндсэн тайзны хажууд байрлах жүжгийн тайз угсрах байр
тайзны засал — ямар нэг урлагийн тоглолт хийхээр бэлдсэн тавцангаа чимэж, зассан байдал
тайзны зураач — жүжгийн тайзны уран сайхны чимэглэлийг хийж гүйцэтгэх зураач
тайзны үг яриа — дүрийн дотоод ертөнцийг нээж, түүний нийгэм, сэтгэхүй, үндэсний болон ахуйн онцлог шинжийг харуулдаг драмын зохиолын театрт амьдруулах үндсэн хэрэглүүрийн нэг
ший жүжгийн тайз — хуучир. - ший жүжиг тоглоход зориулан тусгайлан бэлдсэн тавцан
эргэдэг тайз — ший жүжиг тоглоход нэг дор хэд хэдэн нөхцөл байдлыг үзүүлэх зорилготой дороо эргэдэг тавцан
тайз дэлгэцийн уран бүтээл — жүжиг, кино, телевизийн уран бүтээл
тайз чимэглэлийн урлаг — тайз засал, хувцас, гэрэл, тайз заслын техникийн тусламжтайгаар жүжгийн тодорхой дүрийг бүтээдэг урлаг
Хоршоо үг
тайз дэлгэц — а.кино гаргах дэлгэц хөшиг; б.жүжиг, киноны уран бүтээл
тайз чимэглэл — тайз засал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.