талх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Маш нарийн мөхлөгтэй хэмхдэг, үйрмэг нунтаг зүйл
- 2.Гурилыг тусгай жороор исгэж, жигнэн хийх хүнсний бүтээгдэхүүн
Англи утга
- нэр үгbread
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | талх |
|---|---|
| Харьяалахын тийн | талхныW |
| Заахын тийн | талхыгW |
| Өгөх орших тийн | талхандW |
| Гарахын тийн | талхнаасW |
| Үйлдэхийн тийн | талхаарW |
| Хамтрахын тийн | талхтайW |
| Чиглэхийн тийн | талх руу |
| Олон тоо | талхнуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
талх болгох — нунтаг болгох
талхан эм — нунтаг эм
талх барих — гурил хөрөнгөлөн исгэж, жигнэж болгох
талх зүсэх — талх жижиглэн хэрчих
талх худалдах — талх зарах
талх шарагч — талхны чийглэгийг хуурай болгож, хатаасан талх шарах хугацааг тохируулсан автоматжуулсан хагас дамжуулагч технологитой төхөөрөмж
талхны дэлгүүр — талх болон элдэв нарийн боов зарах дэлгүүр
талхны үйлдвэр — талх болон элдэв нарийн боов хийх үйлдвэр
талхны хөрөнгө — талх исгэх зүйл, талх барихад зориулж хийсэн исгэсэн гурил
хар талх — хөх тарианы гурилаар хийсэн талх
цагаан талх — улаан буудайн гурилаар хийсэн талх
Хэлц үг
талхны мөнгөө олох — ажил хөдөлмөр хийж амьжиргаагаа залгуулах
Мах идье гэвэл малаа малла
Талх идье гэвэл тариагаа тарь
Тал харах нүд
Талх харах гүзээ
Хоршоо үг
талх хэмхдэг — үйрмэг нунтаг
талх тариа — а.гурил болон гурилан бүтээгдэхүүн; б.хоол хүнс
Товчилсон үг
ТЧК — Талх, Чихрийн Комбинат
Үгийн гарал
Likely, borrowed from Proto-Turkic *talkān (“crushed parched grain”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.