тамга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Албан бичиг зэрэгт дарах, засаг төр, захиргааны байгууллага, албан газар, улсын болон хувийн аж ахуй нэгжүүдийн баталгаа болгож төмөр, мод, чулуу, эвэр, яс зэргээр хийсэн оноосон нэр, сүлд бүхий бар тэмдэг
- 2.Адуу мал, эд зүйлд тэмдэг болгон хайрах төмөр хэрэгсэл, түүний ором
- 3.Хөзрийн нэг зүйл дүрс тэмдэг
- 1.хуучирсанХошуудын төрийн хэрэг шийтгэх буюу тамга барих газар; тамганд хэрэг мэдүүлэх (тамгын газар хэрэг мэдүүлэх), тамганд захирагдсан ард (тамганд бүртгэлтэй ард), тамгын газар (а.тухайн шатны засаг даргын ажлын алба буюу хот, дүүрэг, сум, багийн засаг захиргаа, хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг зохицуулах газар; б.хуучир. хошууны засаг ноёны дэргэд тухайн засаг захиргааны нэгжийн бүхий л хэргийг эрхлэн явуулдаг түшмэл, бичээч нараас бүрдсэн алба), тамгын газрын түшмэл хуучир
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгstamp, seal; brand (a mark burned onto an animal's skin); ace
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тамга |
|---|---|
| Харьяалахын тийн | тамганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | тамгад |
| Гарахын тийн | тамганаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | тамгатай |
| Чиглэхийн тийн | тамга руу |
| Олон тоо | тамганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
албаны тамга — албан ажлын хэрэгцээнд ашиглах тэмдэг
төрийн тамга — улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хууль цаазын дээд хүчин чадалтай актыг батламжлахад хэрэглэдэг тэмдэг
тамга барих — а.тамга хэрэглэх эрхтэй болох, тамга хадгалах; б.шилж. хариуцлагатай алба хаших
тамга дарах — тэмдгээ дарах
тамга сийлэх — тамга хийх
байгууллагын тамга — байгууллагын эрх мэдлийн баталгаа болсон тэмдэг
тамга хугалах — тамганы лац задлах
саран тамга — хагас саран хэлбэртэй тамга
чандмань тамгатай морь — гурван дусал бүхий тамга
тамганы сорви — морь малыг тамгалсан ором
тамга үсэг — а.тамга тэмдэгний бичээс; б.хэвлэлийн үсэг
тамгаар дарах — хөзрийн дээд модоор дарах
бундангийн тамга — хөзрийн бундан буюу зүрхэн хэлбэртэй дүрсийн хамгийн том мод
Хэлц үг
Тамга барьсан хатнаас
Тал тойрсон чавганц
Тамга барьсан хатны мэргэнээс
Тал тойрсон шивэгчний мунхаг дээр
Хоршоо үг
тамга өргөмжлөл — а.албан тушаал, тамга тэмдэг; б.эрх мэдэл
им тамга — малыг таньж мэдэх тусгай тэмдэглэгээ
тамга тэмдэг — а.хуучин цагт ноёдын сүрэг малыг ялгамжлах тэмдгийг тамга гэж, албат хамжлага ардын өмчийн малын таниулах дүрсийг тэмдэг гэдэг журамтай байв; б.им тамга; в.төрийн ажил явуулахад хэрэглэх бар тэмдэг
Үгийн гарал
From Proto-Mongolic *tamaga, from Proto-Common Turkic *tamga. Compare East Yugur tangghwa, Turkish damga.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.