тамхи
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.урга. Том ногоон хавтгай навчтай, цацаг хэлбэрт баг цэцэг нь ишнийхээ оройд дэлгэрдэг, тамхины гол түүхий эд болдог нэг наст өвслөг ургамал
- 2.Мөнхүү ургамлыг хатааж боловсруулан, хэмхчин талхалж татах, үнэрлэхэд бэлэн болгосон зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtobacco; cigarette
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тамхи |
|---|---|
| Харьяалахын тийн | тамхины |
| Заахын тийн | тамхийг |
| Өгөх орших тийн | тамхинд |
| Гарахын тийн | тамхинаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | тамхитай |
| Чиглэхийн тийн | тамхи руу |
| Олон тоо | тамхинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тамхи тарих — тамхины ургамал тарих
тамхи хатаах — тамхины ургамал хатаах
тамхи хураах — тамхины ургамлыг хураан авах
дүнсэн тамхи — цаасан ороодог задгай улаан тамхи
улаан тамхи — дүнсэн тамхи
хамрын тамхи — үнэрлэхэд зориулж хийсэн нунтаг тамхи
хар тамхи — а.урга. намуу цэцгийн төрлийн урт бөгөөд том навчтай, цагаан ба улаан цэцэгтэй ургамал; б.мөн ургамлыг гүйцэд боловсроогүй байхад огтолж хатааж боловсруулсныг нь
шар тамхи — нэг төрлийн хамрын тамхи
тамхи нэрэх — хоёр хүн гаасныхаа толгойг нийлүүлэн, тамхи асаах хүн сорж, өгөх хүн үлээх
тамхи татах — а.тамхины утааг амаар сорох, уушгилах; б.хамрын тамхийг хамраар сорох
тамхинаас гарах — тамхичин хүн тамхи татахаа болих
тамхинд орох — тамхины утааг сорох буюу хамрын тамхийг үнэрлэсээр түүнд тэсгэлгүй шунахай болох, тамхи татах зуршилтай болох
тамхины бохь — гаансанд тогтсон хар өнгөтэй нялцгай зүйл
тамхины уут — тамхиа хийх уут
тамхины хөөрөг — хамарт үнэрлэх тамхийг агуулах жижиг сав
тамхины хор — тамхины ургамалд агуулагдах хүний биед хортой элдэв бодос
тамхины шүлт — тамхинд агуулагдаж байдаг амьд бодосын шүлт, өнгөгүй буюу шаравтар шингэн биет, эхүүн үнэртэй бөгөөд маш хортой зүйл хорхой алах эм хийдэг
Хэлц үг
Архи алмайтай
Тамхи талимаатай
Архи арван гурван жолоотой
Тамхи тавин гурван ташууртай
Архи арван замтай
Тамхи таван замтай
Архи арван нас тална
Тамхи таван нас үрнэ
Архи арван үг илүү хэлүүлэх
Тамхи таван үг илүү хэлүүлэх
Архи балгахад амиа хорлох
Тамхи татахад тархиа хорлох
Архи уухад ам хашилдаг
Тамхи татахад тагнай гашилдаг
Тамхи авсаар байгаад
Тэмээ авна
Тамхи татвал
Тагнайн жаргал
Зүйр цэцэн үг
Тамхиар таг
Танилаар яг
Тамхи татах тагнайн жаргал
Танилтайгаа уулзах сэтгэлийн жаргал
Тамхийг нь татаад тарыг нь танина
Хоршоо үг
гаанс тамхи — тамхи болон түүнийг татах хэрэгсэл
Үгийн гарал
From Persian تنباکو (tanbâku), from Arabic طُبَّاق (ṭubbāq, “Dittrichia viscosa”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.