танаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эд юмны эдэлж болохуйц хувь
- 2.Тамир тэнхээ, тэнхэл, чадал
- 1.сураг танаг хорш. (хэл чимээ, чимээ сураг), сураг танаг байхгүй (хэл чимээ байхгүй, сураг ажиг байхгүй), сураг танаг дуулдахгүй (хэл чимээ дуул-дахгүй, мэдээ сураг дуулдахгүй).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | танаг |
|---|---|
| Харьяалахын тийн | танагийн |
| Заахын тийн | танагийг |
| Өгөх орших тийн | танагд |
| Гарахын тийн | танагаас |
| Үйлдэхийн тийн | танагаар |
| Хамтрахын тийн | танагтай |
| Чиглэхийн тийн | танаг руу |
| Олон тоо | тангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
танагаа алдах — а.юм эдэлж хэрэглэхийн аргагүй болох; б.шилж. хүн чанараа алдах; в.шилж. хүүхэд хүмүүжилгүй болох
танаг сайтай эд — эдэлгээ сайтай эд
танаг сайтай — тэнхэл сайтай
танаг тасрах — тамир тэнхээ алдрах, сульдах, ядрах
Хэлц үг
Танаг хар гэрт тансаг идээ байдаг
Таван ямаан дотор тарган ямаа байдаг
Хоршоо үг
танаг тамтаг — юмны сайн муу байдал, яс чанар
сураг танаг — хэл чимээ, чимээ сураг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.