танил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Таних үйлийн нэр;
- 2.Бие биеэ сайн мэдэх, хоорондоо холбоо сүлбээ бүхий хүн, нөхөр
- 3.Таних болсон, таньдаг болсон юм
- 4.найз нөхөд, танил хүмүүс
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | танил |
|---|---|
| Харьяалахын тийн | танилын |
| Заахын тийн | танилыг |
| Өгөх орших тийн | танилд |
| Гарахын тийн | танилаас |
| Үйлдэхийн тийн | танилаар |
| Хамтрахын тийн | танилтай |
| Чиглэхийн тийн | танил луу |
| Олон тоо | танилууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
танил болох — нэг нэгнийгээ мэддэг болох
танил хүн — таньж мэддэг хүн
урьдын танил — өмнө нь танил байсан хүн
танил царай — зүс үзсэн, мэддэг царай
танил эд — өмнө нь хэрэглэж байсан, яс чанарыг нь мэдэх эд
танил дуу сонсогдох — өмнө нь сонсож байсан дуу хоолой
Хэлц үг
танилын нүүр халуун — танихын эрхэнд аргагүй
Танил нь тамхи
Тал нь архи
Тараг тав хоногийнх
Танил тавь хоногийнх
Тарган хоногийн
Танил насны
Зүйр цэцэн үг
Танил тал олонтой
Арга эв ихтэй
Хоршоо үг
танил тал — а.таних мэдэх хүн; б.ажил хэргийн холбоо сүлбээ бүхий хүн
танил дасал — бие биеэ мэдэж, ээнэгшин дотносох нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.