танхай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зан үйл, ёс зүйгээс гажуу, хүмүүжилгүй, даруулгагүй, хэрцгий
- 2.Ажил сургуульгүй, сэлгүүцэн тэнэдэг
- 3.шилжсэн утгаСод гарамгай, авьяаслаг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | танхай |
|---|---|
| Харьяалахын тийн | танхайн |
| Заахын тийн | танхайг |
| Өгөх орших тийн | танхайд |
| Гарахын тийн | танхайгаас |
| Үйлдэхийн тийн | танхайгаар |
| Хамтрахын тийн | танхайтай |
| Чиглэхийн тийн | танхай руу |
| Олон тоо | танхайчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
танхай залуу — хүмүүжилгүй, даруулгагүй залуу
танхай хүн — балмад, дээрэнгүй хүн
танхайн хэрэг — олон нийтийн газар юмуу хүний хувийн эзэмшилд ёс бус аашлан балмад зан гаргасан хэрэг
танхай явах — ажил хөдөлмөр хийхгүй залхууран дэмий явах
билэг танхай — гаргууд авъяастай, сод авъяастай
билэг танхай найрагч — сод авъяаслаг найрагч
билэг танхай эрдэмтэн — сод гарамгай эрдэмтэн
Хэлц үг
Таамаг сэжиг ихэдвэл танил нөхрөөс хагацаана
Танхай явдал ихэдвэл талд хоцорч өнчирнө
Зүйр цэцэн үг
Танхай явдал ихэдвэл таагүй явдал учрах
Танхай тэнэг хоёр тамтаг болдог
Хоршоо үг
танхай балмад — ёс зүйгүй, дээрэнгүй
зэрлэг танхай — ёс зүйгээс гажууд аашилдаг, хэрцгий зан авиртай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.