Үндсэн хэсэг рүү шилжих

тараг

нэр үг/ˈtʰarak/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хөөрүүлсэн сүүг исгэж хийх нэг зүйл цагаан идээ

Англи утга

  • нэр үгyoghurt; yogurt

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтараг
Харьяалахын тийнтаргийнW
Заахын тийнтаргийгW
Өгөх орших тийнтарагтW
Гарахын тийнтаргаасW
Үйлдэхийн тийнтаргаарW
Хамтрахын тийнтарагтайW
Чиглэхийн тийнтараг руу
Олон тоотаргуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • тараг бүрэх — хөөрүүлсэн сүүнд хөрөнгө хольж сайтар самраад хавхаглан дулаан зүйлээр хучиж бүрэлдүүлэх

  • тараг бүрэлдэх — бүрсэн тараг боловсрох

  • тараг сагах — тараг хэт их иссэнээс савнаасаа халин гарах

  • тараг шогших — тараг гашлах, ээдэх, тараг хэт исэж дуугарах

  • таргийн хөрөнгө — тараг бүрэхээр тарагнаас тасалж авсан хэсэг

  • таргийн бүлүүр — таргийг исгэхийн тулд бүрэх хэрэгсэл

  • элгэн тараг — сая бүрэлдээд хутгагдаагүй, зайлагдаагүй байгаа тараг, шинэхэн бүрэлдсэн өтгөн тараг

  • исгэлэн тараг — удаад исэж хатуурсан тараг

  • үйлдвэрийн тараг — үйлдвэрт бүрж хийсэн тараг

  • үнээний тараг — үнээний сүүгээр бүрсэн тараг

  • хонины тараг — хонины сүүгээр бүрсэн тараг

Хэлц үг

  • таргийн таван үнээ — амьжиргаанд дөнгөж хүрэлцэхүйц тооны мал

  • таргийн таван ямаа, ташуурын ганц морь — ядуувтар амьдрал, хүрэлцэхүйц хөрөнгө

    Тэр үед айлд малын хошуу эргүүлж өгөөд, таргийн таван үнээ, ташуурын ганц морьтой л амьдардаг байсан цаг.

  • таргийнхаа савтай байх — амьд байх гэсний хүндэтгэл хэллэг

    Таргийнхаа савтай байсан цагт хүссэндээ хүрч л таараа.

  • Тараг тав хоногийнх

  • Танил тавь хоногийнх

  • Тариа тарих хүүтэй

  • Тараг бүрэх охинтой

  • Тархитай бол

  • Тараг олдох

Хоршоо үг

  • тараг зоог — цагаан идээ, мах шүүс

  • сүү тараг — малаас гарах сүү болон түүнийг исгэж хийсэн нэгэн зүйл ундаа

  • тараг айраг — малын сүүг бүрж, исгэж хийсэн цагаан идээний зүйл

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.