тарга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны бие махбод дахь мах, өөх зэрэг шимт бодосын хуримтлал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тарга |
|---|---|
| Харьяалахын тийн | тарганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | таргад |
| Гарахын тийн | тарганаас |
| Үйлдэхийн тийн | тарганаар |
| Хамтрахын тийн | таргатай |
| Чиглэхийн тийн | тарга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
махан тарга — ногоонд бүрэн цадсан үеэс эхлэн хоёр хуримтлагдах тарга бөгөөд өөхөн таргын дэвсгэр болно
элгэн тарга — мал ногоонд бүрэн цадсан үед суух тарга, элгэн тарга авч буй хонь, ямаа, тэмээний цавины үс суларч, адуу, үхэр хошуунаасаа эхлэн гууждаг
хар гэдсэн тарга — элгэн таргын сүүлчийн үе, малын гэдэсний хана зузаарч сүв нарийсан чацархайлна
өөхөн тарга — долоодугаар сарын эхнээс аравдугаар сарын хооронд суух тарга
тосон тарга — өөхөн таргын дунд үе
ясан тарга — өөхөн таргын сүүлчийн үе, маханд нэвчсэн тос ясанд шингэнэ
арьсан тарга — аравдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын дундыг хүртэл хонины арьс халимлаж, үсний булцуу бүдүүрч тослогтой болох үе
тарга авах — мал өвөлд өнтэй орох хүч чадалтай болох, таргалах
тараг авахуулах — малыг махан ба өөхөн таргатай болгох
тарга орох — тарга сууж эхлэх
тарга алдах/тарга харих — тарга нь шуурах
тарга суух — хүч тэнхээ, тэвээрэгтэй болох, таргалах
тарга сайтай — сайн махалж өөхөлсөн, тарган
тарга муутай — мах өөх муутай, туранхай
Зүйр цэцэн үг
Таргыг нь харахаар тархийг нь хар
Тарга таван хоногт
Хоршоо үг
тарга/тарга тэвээрэг — мал амьтны сайтар махалж өөхөлсөн нь, тамир тэнхээ суусан нь
хүч/хүч тарга — мал амьтны бие махбод дахь мах, өөх зэрэг шимт бодосын хуримтлал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.