тариа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тарьж ургуулах амуу будааны ерөнхий нийтлэг нэр
- 1.Хүн, амьтны биед зүүтэй тариураар хийдэг эм, вакцин, тарилга
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgrain, cereal; injection
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тариа |
|---|---|
| Харьяалахын тийн | тарианы |
| Заахын тийн | тариаг |
| Өгөх орших тийн | тариад |
| Гарахын тийн | тарианаас |
| Үйлдэхийн тийн | тариагаар |
| Хамтрахын тийн | тариатай |
| Чиглэхийн тийн | тариа руу |
| Олон тоо | тарианууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тариа авах — ургуулсан тариагаа хурааж авах
тариа алдах — байгалийн ямар нэг үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаа зэргээс тарианы ургац муу болох
тариа булдах — үтрэм дээр хураасан тарины дээгүүр бул өнхрүүлж үр мөхлөгийг нь унагаах
тариа хийсгэх — тариаг цайруулсны дараа модон хүрз, машин зэргээр цацан хийсгэж хог хальснаас нь ялган цэвэрлэх
тариа гишгүүлэх — хураасан тариаг морь малын хөлөөр цайруулах, гишгүүлэх
тариа зулгаах — тариа түүх, тариа суга татах
тариа тарих — тарианы үрийг газарт суулган ургуулах
тариа түрүүжих — тариа түрүүтэй болох
тариа тэгшдэх — тарианы цөм түрүүтэй болох
тариа хадах — тариаг хадуураар хадаж унагаах
тариа үхшрэх — тариа үхэх шинжтэй болох
тариа хураалт — хөдөө аж ахуйн таримал ургацыг хураан авах, боловсруулах, хадгалах үндсэн үүргийг гүйцэтгэдэг ургамлын аж ахуйн үйлдвэрлэлийн төгсгөлийн үе шат
тариа хураах цаг — тариа гүйцэд боловсрох үе, хугацаа
тариа цайлгах — тариаг иш, ааг, хальснаас нь салгах
тариа хамгаалах ой — тарианы газрыг элс, салхи зэрэг байгалийн үзэгдлээс хамгаалахаар түүний орчин тойронд тарьсан тураг мод буюу бут сөөг
тариа хийх — хүний биед тавиур оруулан эм хийх
амь тариа — амь нас аврах тариа
булчин тариа — булчинд хийх тариа
судас тариа — судсанд хийх тариа
Хэлц үг
Тар гэвэл
Тариа төрнө
Тариа идэх гахай дэлэнгээр чинэнэ
Хулгай хийх хүн нохойгоор туршина
Тариа нөөвөл үмхэхэд тус
Хувцас нөөвөл өмсөхөд тус
Тариа тарих хүүтэй
Тал засах охинтой
Тараг бүрэх охинтой
Тариа тарихад анжисаа
Тарвага агнахад хавхаа
Тариа тарьсан хүн
Өвөлдөө цатгалан
Эрдэм сурсан хүн
Эцэстээ амгалан
Тариа тарьсан хүн барагдахгүй
Таг чамласан хүн баяжихгүй
Хүн тарианд осолдохгүй бол
Тариа хүнд осолдохгүй
Хүн хүнсээр
Тариа бордоогоор
Зүйр цэцэн үг
Тариа голбол хүнсээр тасарна
Эм голбол үрээр тасарна
Хоршоо үг
тариа будаа — а.үр тариа, тарьж ургуулах олон төрлийн будаа; б.ургац
тариа ногоо — хүнсэнд хэрэглэх төрөл бүрийн будаа болон хүнсний ногоо
талх тариа — а.гурил болон гурилан бүтээгдэхүүн; б.хоол хүнс
тариа төмс — хүний хүнсэнд хэрэглэх гол хоёр таримал
эм тариа — эм болон тариур
Үгийн гарал
From Proto-Mongolic *tarïxan, equivalent to тарих (tarix, “to sow, to plant, to inject”) + -аа(н) (-aa(n)). Compare Dongxiang taran.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.