таримал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зэрлэг биш, тарьж ургуулсан бүх төрлийн ургамал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | таримал |
|---|---|
| Харьяалахын тийн | таримлын |
| Заахын тийн | таримлыг |
| Өгөх орших тийн | тарималд |
| Гарахын тийн | таримлаас |
| Үйлдэхийн тийн | таримлаар |
| Хамтрахын тийн | тарималтай |
| Чиглэхийн тийн | таримал луу |
| Олон тоо | таримлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таримал бэлчээр — ганц болон олон наст тэжээлийн ургамлын үр тариалж, сайж-руулсан бэлчээрийн талбай
таримал жимс — байгалийн бус хүний гараар тарьж ургуулсан жимс
таримал зүлэг — таримал өвслөг ургамлаар хучаастай газар
таримал ногоо — тарьж ургуулсан ногоо
таримал сонгино — ургуулсан сонгино
таримал тэжээл үйлдвэрлэл — тариалангийн талбайд тэжээлийн ургамал тариалж, малын тэжээл бэлтгэх үйлдвэрлэл
таримал хадлан — хадлангийн зориулалтаар ганц болон олон наст утгамал тариалсан талбай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.