тарих
Тайлбар
- 1.Ургамал буюу ургамлын үрийг ургуулахаар хөрсөнд суулгах, булах
- 2.шилжсэн утгаЗовлон бэрхшээл, бүтэлгүй хэрэг төвөг дэгдээх, үүсгэх
- 3.шилжсэн утгаХалдвар тараах, халдварлуулах
- 1.Шингэн эмийн зүйлийг зүү бүхий тариураар арьс махны завсар болон судас, булчинд хийх, шахах
Ойролцоо үг
Нийлмэл үг
тарих газар — тариа ногоо ургуулах газар
мод тарих — мод суулгаж, арчлан ургуулах
ногоо тарих — ногоо ургуулах
тариа тарих — тариа ургуулах
гай тарих — бусдад хэрэг төвөг удах
зовлон тарих — зовлон үүсгэх
хэрэг тарих — хэрэг төвөг өдөөх
зовлонгийн үрийг тарих — гай зовлон удах
хэрүүл тарих — хэрүүл гаргах, хэрүүл өдөөх
хэрүүл шуугиан тарих — хэрүүл шуугиан гаргах
үймээн шуугиан тарих — хүн амьтны амгалан тайван байдлыг алдагдуулж дэггүйтэх, сахилгагүйтэх
өвчин тарих — өвчин тараах
витамин тарих — булчинд зүү тариураар витамин шахах
вакцин тарих — зүү тариураар хүн, амьтны биед вакцин шахах
Хэлц үг
мундраа тарих — шившигтэй зүйл хийсэн нь олонд мэдэгдэх, шившигт явдал нь илрэх
↑балаг тарих
↑ зангуу тариад эсгий хийх
↑ нүгэл тарих
↑ мундраа тарих
↑ шившгээ тарих
Тарих амуугүй байтлаа
Бялзуухайд идүүлэх амуутай
Тарих муудвал
Дариг болох
Харах муудвал
Хайгуул болох
Зүйр цэцэн үг
Тарьснаас ургана
Ургаснаас авна
Тарих амуугүй атлаа
Бялзуухайд идүүлэх амуутай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.