тарни
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинСамгарди хэлээр урьж унших их бага хэмжээний аливаа хүслийг бүтээхэд зориулсан номын нэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тарни |
|---|---|
| Харьяалахын тийн | тарнийн |
| Заахын тийн | тарнийг |
| Өгөх орших тийн | тарнид |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | тарнитай |
| Чиглэхийн тийн | тарни руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арвис тарни — буддын шашны гурван
тарнийн нэг; ухааны тарни
тарни барих — тарни уншигч
тарни унших — тарнийг аялгуулан дуудах
тарни урих — тарни унших, бясалгах, тарни уншиж тарнийн хүч чадлыг дуудах
тарни шүтээн — а.тарнийн үндэс; б.хуучир. хүний биеийн чухал хэсэг
тарнийн ёс — эртний бурхны шашны ухааны судар тарнийн хөлгөний үндэслэл бөгөөд тэр нь сэтгэлийн мөн чанар дээр суурилна, тарнийн увдис олж авсан дээд зиндааны мэргэдийн суралцах мөрийг хэлнэ
тарнийн мутар — бясалгалыг мутрын хөдөлгөөнөөр бэлгэдэх тарнийн ёсны зан үйл
тарнийн увдис — тарнийн ид шид, нөлөө
тарнийн сан — аливаа хүсэл санааг дом шившлэгийн хүчээр арилган зайлуулах цагаан домын тарнийн өв; эдгээр нь аврах, хамгаалах, анагаах арилгах, тэтгэх хүч увдистай гэдэг
тарнийн утаст очир — тарни урихад нэг үзүүрийг очиртой холбон, бурхны өмнөх хумх дээр тавин нөгөө үзүүрийг гартаа барих таван өнгөөр алаглаж томсон утас
тарнийн хөлгөн — Бурхны шашны Махаяана хэмээх их хөлгөний номлол дахь нэг чухал салбар болох Дандарын аймаг. Судар тарни гэвэл судар дандар болно. Тарнийн хөлгөн нь дотроо нууц тарни, үрийн тарни, аргын тарни, адис баригчийн тарни гэж хуваагдана
тарнийн хүрд — тарни бичиж ад зэтгэр зайлуулах зүйл, сахиус
Хоршоо үг
аг тарни — аливаа хүслийг бүтээхэд зориулсан ном
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.