тасалдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нийлүүлэх, залгах зүйлийн зогсох, тасрах, элбэг байдаг зүйл ховор хомс болох
- 2.Төлөвлөгөө нормтой зүйл үл биелэгдэх
- 3.Тогтмол байнга хийх зүйлийг орхигдуулах
- 4.Дундаа үе үе зогсох, тасрах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тасалдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тасалдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тасалдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тасалдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тасалджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тасалдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | тасалддаг |
| Холбох нөхцөл (-ж) | тасалдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тасалдаад |
| Болзох нөхцөл (-вал) | тасалдвал |
| Хүсэх (-маар) | тасалдмаар |
| Захирах (-аарай) | тасалдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | тасалдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гурил тасалдах — гурил хомсдон, олдоц муутай болох
сонин хэвлэл тасалдах — сонин хэвлэл олдоц муу болох
талх тасалдах — талх олдохоо болих
төлөвлөгөө тасалдах — төлөвлөгөө үл биелэх
хичээл тасалдах — түр зуур хичээллэхээ болих
ажил тасалдах — түр зуур ажлаа хийхээ болих
дуу нь тасалдах — а.дуу нь тасран алга болох; б.дуу нь нэг үе сонсдоод, нэг үе алга болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.