татлага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ачааг бэхэлж хүлэх бөх оосор
- 1.хуучир. Харц ардууд, эзний харьяанд байж алба залгуулах үүрэг
- 2.цэрэгДайчлах ажиллагаа; цэрэг татлага (хуулийн дагуу зэвсэгт хүчинд цэргийн алба хаалгахаар иргэдийг татах ажиллагаа), цэрэг татлагын комисс (цэрэг дайчлагыг зохион байгуулах комисс), дайчлага татлага хорш
- 1.#хэл шинжхөгжим. Хуур хөгжимд зориулсан аялгуу.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | татлага |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | татлагад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | татлагатай |
| Чиглэхийн тийн | татлага руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
татлагаа чангалах — даруулж боосон уяа хүлэгээ сайтар бөхлөх, чанга болгох
ачааны татлага — ачаааг даруулж боох хүлэг
суран татлага — сураар хийсэн татлага
татлага өгөх — татаас өгөх, эзэнд алба өгөх
Хэлц үг
Аянд явсангүй хүнээр
Татлага битгий татуул
Ташлага сайтай аян
Татлага сайтай тэрэг
Хоршоо үг
ачаа татлага — ачаа тээш болон түүнийг хүлж бөхлөх уяа
татлага дээс — ачаа бараа дарж бөхлөх оосор, хүлэг
олс татлага — юм хүлж баглах, дарж боох уяа
сур татлага — сур зэргээр хийсэн юм хүлэх, бөхлөх уяа
уялга татлага — юмыг уяж татах зүйл
алба татлага — харц ардын алба залгуулах үүрэг
дайчлага татлага — а.онц аюултай, яаралтай үед иргэдийг албадан ажил хэрэг гүйцэтгүүлэх; б.насанд хүрсэн эрчүүдийг цэргийн алба хаалгахаар зарлан дуудах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.