тахиа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанХошуу охор, толгой дээрээ улаан сэчигтэй, нисч чаддаггүй, гэрийн тэжээвэр шувуу
- 2.амьтанзурхайСарны зурхайн ёсны арван хоёр эрхтэний аравдугаар нь
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгchicken (domestic fowl of any age); year of the rooster, the twelfth year under the twelve-year lunar cycle.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тахиа |
|---|---|
| Харьяалахын тийн | тахианыW |
| Заахын тийн | тахиагW |
| Өгөх орших тийн | тахиандW |
| Гарахын тийн | тахианаасW |
| Үйлдэхийн тийн | тахиагаарW |
| Хамтрахын тийн | тахиатайW |
| Чиглэхийн тийн | тахиа руу |
| Олон тоо | тахиануудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тахианы мах — өд сөдийг зумлаж авсан тахианы мах
тахианы өндөг — тахианы гадуураа хальс бүхий зууван хэлбэртэй үр хөврөл
тахианы шөл — тахианы махаар хийсэн шөл
азарган тахиа — эр тахиа
шарсан тахиа — тахианы махыг шарж болгосон нь
тахианы хонуур/тахианы үүр — тахианы хоноглох газар
тахианы холер — тахианаас гаралтай нэг зүйл халдварт өвчин
тахианы хижиг — хавар, намрын цагт олонтоо тохиолддог тахианы нэг зүйл халдварт өвчин
тахиа хоноглох — а.тахиа хонууртаа суух; б.шилж. орой болох
тахиа хоноглуулах — тахиаг хонуурт нь суулгах
тахиа жил — билгийн тооллын аравдугаар жил
тахиа сар — намрын дунд сар
тахиа цаг — оройн нар шингэх 17.40-19.40 цаг
тахиа цэцэг — урга. - а.өвсөн иштэй, ишний үзүүрт тахианы сэчиг адил цэцэг цэцэглэдэг, сарвалж ногооны адил навчтай, янз бүрийн өнгөтэй ургамал; б.тахианы толгой дээр ургасан улаан цэцэг мэт зүйл
тахиан толгойн лянхуа — урга. - бүх бие нь өргөстэй, дугариг навч нь лянхуа шиг усан дээр хөвж ургадаг нуур цөөрмийн өвслөг ургамал, үрийг идэж болно
тахиан гарди — амьт. - гардийн өөр нэр, янз том тахиатай адил
чулууч тахиа — амьт. - далайн усны долгилох бүрд дуугардаг тахиа
Хэлц үг
тахианы нойртой — дуг хийвэл сэрчих хүн, нойр сэргэг хүн
Хүн амьтан шиг санаа амар унтаж чаддаггүй, тахианы нойртой золиг байгаа юм.
↑ азгүй тахиа
Арслан аралдсан хүчнээс
Тахиа хосолсон арга
Илжиг унасан ноён
Тахиа унасан түшмэл
Нохой хэлээ гаргах цагт хийгээгүйг
Тахиа хөлөө өргөх цагт хийх
Өндөг байвал тахиа болдог
Тахиа байвал өндөг гаргадаг
Тавь хүрвэл хэдий явах вэ
Тахиа дуугарвал хэдий унтах вэ
Тас шувуу ниссэн газар
Тахиа яаж хүрэх вэ
Тахиа хулгайлсан хүнийг
Залхааж байхгүй бол
Амт таниад
Адуу хулгайлдаг
Тахиа дуугарвал гэгээрэхийн тэмдэг
Тавь хүрвэл өтлөхийн тэмдэг
Тахиа дуугарвал үүр хэдий удах вэ
Тавь хүрвэл үхэх хэдий удах вэ
Тахиа дуугарвал үүр цайх
Тавь хүрвэл үс цайх
Тахиа идэж сурсан муурын чанар нь хэзээд хувирахгүй
Тахиа хөлөө өргөхөд хийхээр
Нохой хэлээ гаргахад хий
Зүйр цэцэн үг
Тахиа дуугарвал үүр цайх хэдүй удах вэ
Тавь хүрвэл үхэх цаг нь хэдүй удах вэ
Тахиа хулгайлсан хүн адуу хулгайлдаг
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠲᠠᠬᠢᠶᠠ (taqiy-a) тахиа (taxia) From Classical Mongolian ᠲᠠᠬᠢᠶᠠ (taqiy-a), from Middle Mongol ᠲᠠᠬᠢᠶᠠ (taqiy-a), from Proto-Mongolic *takïxa, probably a loan from Proto-Turkic *tiakïgu or otherwise related. Compare Proto-Tungusic *tiake (“hen”) and Manchu ᠴᠣᡴᠣ (coko, “chicken”). Cognate with Buryat тахяа (taxjaa), Kalmyk така (taka), Dongxiang tegha, Khitan 𘰺𘯛𘯺 (*t qo a).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.