таших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ташуу болох
- 2.Хазгай газар халтиран унах;
- 1.Чөмөгтэй ясыг хага цохих
- 2.Бөхийн товших мэх хийх
- 3.Дэлдэх; алга таших (гарын алгыг хооронд нь нийлүүлэн дэлдэх), дэлэн таших (сааж буй малын дэлэнг алгаараа зөөлөн дэлдэх), тагнай таших (хүний гайхах, халаглах зэрэгт хэлээ тагнайд хүргэн дуугаргах
- 4.шилжсэн утгаБялдуучлах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | таших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ташна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ташлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | ташив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ташжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ташсан |
| Хэвшсэн нэр (-даг) | ташдаг |
| Холбох нөхцөл (-ж) | ташиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ташаад |
| Болзох нөхцөл (-вал) | ташвал |
| Хүсэх (-маар) | ташмаар |
| Захирах (-аарай) | ташаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ташихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
замаас таших — замаас гажих
бороо ташин орох — бороо хажуунаас жишүү орох
нар таших — нар хэлбийх
чөмөг таших — а.чөмөгтэй ясыг хага цохих; б.шилж. хазгай газар халтиран унах
өргөж таших — учраа бөхөө бага зэрэг өргөн, хөлөөрөө хажуу талаас нь цохих
ташиж нийлүүлэх — аялдан дагалдуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.