театр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Кино жүжиг зэрэг урлагийн бүтээлийг үзүүлэх газар
- 2.уран бүтээл бичих, тоглох урлаг
- 3.театр, кино урлагийн үзүүлбэр тавигддаг барилга байгууламж
- танхим үзэгчдээр дүүрчээ
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtheatre /theater
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | театр |
|---|---|
| Харьяалахын тийн | театрынW |
| Заахын тийн | театрыгW |
| Өгөх орших тийн | театртW |
| Гарахын тийн | театраасW |
| Үйлдэхийн тийн | театраарW |
| Хамтрахын тийн | театртайW |
| Чиглэхийн тийн | театр лүү |
| Олон тоо | театруудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
театр судлал — жүжигчний бүтээл, драмын урлаг, найруулагчийн эрдэм, театрын уран барилга, чимэглэх урлаг гэх мэт театрын урлагийн онол, түүхийн асуудлыг судалдаг ухаан
театрт очих — ямар нэг урлагийн тоглолт үзэхээр явах
театрын жүжигчин — театрт ажиллах жүжигчин
театрын музей — дэлхийн болон тухайн үндэстний театрын соёлын хөгжил, мөн тодорхой нэг театрын түүхийг харуулах биет зүйлс, баримт бичгүүдийг цуглуулан хадгалдаг эрдэм шинжилгээ, соёл гэгээрлийн байгууллага
театрын сургууль — жүжигчин болон урлагийн төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэх сургууль
их театр — хамгийн том театр
драмын театр — жүжиг тоглох газар
хүүхэлдэйн театр — хүүхэлдэйн жүжиг тавих газар
хүүхэд залуучуудын театр — хүүхэд залуучуудад зориулсан төрөл бүрийн урлагийн тоглолт тавих газар
кино театр — кино гаргах газар
дуурийн театр — дуурь тоглох газар
Товчилсон үг
ТКХДС — Театр, Кино, Хөгжмийн Дээд Сургууль
ТУФ — Театр Урлагийн Факультет
Үгийн гарал
Borrowed from Russian теа́тр m inan sg (teátr), from French théâtre m sg, from Latin theātrum n sg, from Ancient Greek θέατρον n sg (théatron).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.