товчоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанЭртний хаадын гарал язгуур, угсаа залгамж хийгээд тэдгээрийн үйл хэргийг хураангуйлан тоочсон түүхэн зохиол
- 1.Бүгд тоо, хураангуй; бүгд тооны хураангуй
- 1.Ямар нэг хэргийг эрхлэх албан газар
- 2.хуучирсанЗарим байгууллагын удирдах бүрэлдэхүүн
- 1.Гувчуур, өөш.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | товчоо |
|---|---|
| Харьяалахын тийн | товчооны |
| Заахын тийн | товчоог |
| Өгөх орших тийн | товчоод |
| Гарахын тийн | товчооноос |
| Үйлдэхийн тийн | товчоогоор |
| Хамтрахын тийн | товчоотой |
| Чиглэхийн тийн | товчоо руу |
| Олон тоо | товчоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүн амын товчоо гаргах — хүн амын товч бүртгэл гаргах
мэдээлэх товчоо — албан ёсны мэдээ баримт цуглуулах, дамжуулах газар
тоо бүртгэлийн товчоо — тоо бүртгэл хийх газар
тээврийн товчоо — тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх, хүн тээвэрлэх зэрэг ажлыг зохицуулах газар
товчооны бүрэлдэхүүн — ямар нэг дээд эрх байгууллын удирдах бүрэлдэхүүн
товчооны гишүүн — удирдах бүрэлдэхүүний гишүүн
намын үүрийн товчоо — хуучир. - намын үүрийн удирдах бүрэлдэхүүн
улс төрийн товчоо — хуучир. - социалист нийгмийн үеийн улс төрийн намын дээд удирдлага
Хоршоо үг
товчоо хэлхээ — тухайн улс үндэстний түүхийг хэлхэн, хураангуйлан бичсэн зохиол
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.