тогтолцоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эмх цэгц, эрэмбэ дараа бүхий бүтэц, бүрэлдэхүүн
- 2.Нийгмийн байгуулал, ёс дэглэм
- 3.бие даасан боловч харилцан хамааралтай элементүүдийг нэгтгэсэн бүхэл нэгдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тогтолцоо |
|---|---|
| Харьяалахын тийн | тогтолцооны |
| Заахын тийн | тогтолцоог |
| Өгөх орших тийн | тогтолцоод |
| Гарахын тийн | тогтолцооноос |
| Үйлдэхийн тийн | тогтолцоогоор |
| Хамтрахын тийн | тогтолцоотой |
| Чиглэхийн тийн | тогтолцоо руу |
| Олон тоо | тогтолцоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
Хичээл хүмүүжлийн ажлын тогтолцоо — хичээл хүмүүжлийн ажлыг хэрхэн явуулах арга ажиллагааны бүтэц бүрэлдэхүүн
Аравтын тогтолцоо — түүх. - арван хүнийг аравт болгон тэдний дотроос эрдэм ухаан, авьяас чадвараараа тэргүүлсэн хүнийг сонгон аравтын дарга болгодог нүүдэлчдийн захирах захирагдах ёсны хамгийн оновчтой цэрэг захиргааны зохион байгуулалт
Мянгатын тогтолцоо — түүх. - хааны санд алба төлөх, сүрэг мал адуулах, ав хоморгод оролцох, улсын их хуралдайн зардлыг хариуцах, олон замын өртөө, уургын улаа зэрэг албыг гүйцэтгэдэг мянган хүнээс бүрдэх цэрэг захиргааны зохион байгуулалт
Ардчилсан нийгмийн тогтолцоо — ардчилсан нийгмийн байгуулал, дэг ёс
Хоршоо үг
бүтэц тогтолцоо — аливаа ажил хэрэг, албан байгууллага зэргийн эмх журам, дотоод бүтэц
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.