тодорхойлолт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тодорхойлох үйлийн үр дүнг заасан нэр;
- 2.Аливаа хүний зан чанар, боловсрол, дадлага туршлага, харьяалал зэргийн мэдээлэл болон үйл явдал, бодот байдлын үнэн зөвийг нотлох зорилгоор холбогдох шийдвэр, мэдээ баримтад үндэслэн гаргасан баримт бичиг
- 3.Юм үзэгдлийн шинж чанар, бүтэц бүрэлдэхүүн, ач тус зэргийг тоочсон бичвэр.
- 4.ямар нэг зүйлийг тодорхойлох үйлдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тодорхойлолт |
|---|---|
| Харьяалахын тийн | тодорхойлолтын |
| Заахын тийн | тодорхойлолтыг |
| Өгөх орших тийн | тодорхойлолтод |
| Гарахын тийн | тодорхойлолтоос |
| Үйлдэхийн тийн | тодорхойлолтоор |
| Хамтрахын тийн | тодорхойлолттой |
| Чиглэхийн тийн | тодорхойлолт руу |
| Олон тоо | тодорхойлолтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
албан газрын тодорхойлолт — албан газраас тухайн ажилтны ажил байдлын талаар өгсөн товч үнэлэмж, тодорхойлон бичсэн зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.