тойм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэрэг явдал, утга ухагдахууны бүдүүн барагцаа
- 2.Багцалж томьёолж болохуйц гол агуулга, хураангуй мэдээ
- 3.Юмны эх адаг, эмх цэгц
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тойм |
|---|---|
| Харьяалахын тийн | тоймын |
| Заахын тийн | тоймыг |
| Өгөх орших тийн | тоймд |
| Гарахын тийн | тоймоос |
| Үйлдэхийн тийн | тоймоор |
| Хамтрахын тийн | тоймтой |
| Чиглэхийн тийн | тойм руу |
| Олон тоо | тоймууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тойм төдий — багцаа төдий
тоймыг нь гаргах — тухайн хэрэг явдлыг багцааг нь гаргах, бүдүүвч гаргах
тойм лекц — тухайн сэдвийн гол утга санааг гаргасан товч лекц
ном зүйн тойм — ном зүйн хураангуй
олон улсын байдлын тойм — олон улсын байдлын товч мэдээ
учир тоймыг нь олох — юмны эмх замбарааг нь олох, юмны учир начирыг олох, эмхлэх
Хоршоо үг
бүдүүн тойм — хэрэг явдлын тухай яг таг биш, барагцаа төдий төсөөлөл
тойм товч — тухайн юмыг барагласан, багцаалсан байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.