тойрон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тал бүрээс нь хүрээлэн бүхий
- 2.Орчин, хавь ойр
- 3.шилжсэн утгаТурш
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тойрон |
|---|---|
| Харьяалахын тийн | тойрны |
| Заахын тийн | тойрныг |
| Өгөх орших тийн | тойронд |
| Гарахын тийн | тойрноос |
| Үйлдэхийн тийн | тойрноор |
| Хамтрахын тийн | тойронтой |
| Чиглэхийн тийн | тойрон руу |
| Олон тоо | тойрнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тойрон байгаа орчин — хүрээлэн буй орчин
тойрон зогсох — ямар нэг зүйлийг тал бүрээс нь хүрээлэн дугуйран зогсох
ширээ тойрон суух — ширээний тал талд битүүлэн суух
тойрон газар — орчин тойрны газар, хавь орчны газар
жил тойрон — жилийн туршид
сар тойрон — сарын туршид
Хэлц үг
тойрон хүрээлэгч — удирдах ажилтны дутагдал, ёс суртахууны доголдлыг нуун дарагдуулж, түүнийг өөгшүүлэн дэмжигч
Хоршоо үг
эргэн тойрон — а.юмны захаар ойролцоо тойрч буй орон зай; юмны зах; б.хүрээлэн байгаа хавь ойр газар
ойр тойрон — өгүүлэгчид ойр, хүрээлэн буй газар
орчин тойрон — хүрээлэн буй газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.