толгойлох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил хэрэгт тэргүүлэн оролцох, ахлах
- 1.Юманд толгой гарах
- 2.шилжсэн утгаЮманд толгой татах, толгойтой болгох, толгой хийх
- 3.шилжсэн утгаЯмар нэг хэвийн бус зан, араншин гаргах
- 1.Эд юмыг толгой болгон хуваах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | толгойлох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | толгойлно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | толгойллоо |
| Өнгөрсөн цаг (-в) | толгойлов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | толгойлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | толгойлсон |
| Хэвшсэн нэр (-даг) | толгойлдог |
| Холбох нөхцөл (-ж) | толгойлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | толгойлоод |
| Болзох нөхцөл (-вал) | толгойлбол |
| Хүсэх (-маар) | толгойлмоор |
| Захирах (-аарай) | толгойлоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | толгойлохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
албан газар толгойлох — албан байгууллагыг удирдан зохион байгуулах
өрх толгойлох — айл гэр тэргүүлэх
толгойлон явах — ажил хэрэг, аялал зугаалга зэрэгт бусдыг тэргүүлэн явах, удирдан явах
таана толгойлох — таанад толгой гарах
хатиг толгойлох — хатиганд толгой гаргах
гутал толгойлох — гуталд толгой татах
хөөрөг толгойлох — хөөргөнд толгой хийх
зөнөг толгойлох — зөнөсөн мэт янз байдал гаргах
бараа таваар толгойлох — эд зүйлийг багцлан толгой болгох
мөнгө цаас толгойлох — мөнгө багцлах
лаа толгойлох — лааг хэсэг хэсгээр нь багцлан толгой болгох
Хэлц үг
↑дүлий толгойлох
↑ өрх толгойлох
↑ том толгойлох
↑ хатиг/чүдэнз толгойлох
↑ чихгүй толгойлох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.