томьёо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Математикийн тэмдгээр утга илэрхийлэх явдал
- 2.Нэр
- 3.Мэдээ, мэдрэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгformula
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | томьёо |
|---|---|
| Харьяалахын тийн | томьёоны |
| Заахын тийн | томьёог |
| Өгөх орших тийн | томьёонд |
| Гарахын тийн | томьёоноос |
| Үйлдэхийн тийн | томьёогоор |
| Хамтрахын тийн | томьёотой |
| Чиглэхийн тийн | томьёо руу |
| Олон тоо | томьёонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
томьёоны ухаан — юмны тоог үл харгалзан, чанар, хэмжигдэхүүнийг томьёогоор илрүүлэн судлах ухаан, алгебр
химийн томьёо — хувилахуйн ухааны элдэв үзэгдлийг тоогоор илэрхийлэх нь
томьёоны бодлого — алгебрын бодлого
томьёоны тэгшитгэл — алгебрын тэгшитгэл
нэр томьёо — шинжлэх ухаан техник, мэргэжлийн үг хэллэгийг тэмдэглэдэг тогтсон нэр
нэр томьёоны толь бичиг хэл — шинж. - тодорхой мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээг хангах толь бичиг
мэдээ томьёо алдах — хүний уураг тархины хэвийн үйл ажиллагаа алдагдах, мэдрэлгүй болох
мэдээ томьёо барагдах — мэдрэл алдах, ухаан балартах
Хоршоо үг
томъёо тэмдэг — элдэв тоон тэмдэглэгээ
тоо томъёо — а.бүртгэл, тооцоо; б.тооны элдэв тэмдэглэгээ
мэдээ томъёо — хүний уураг тархи, сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа, мэдрэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.