тонгойх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний бие бөхийж, толгой гудайх, мэхийх
- 2.Адгуус амьтны хүзүүгээ доош сунгах
- 3.шилжсэн утгаУул давааны уруу буух, уруудах
- 4.шилжсэн утгаНар хэлбийх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тонгойх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тонгойно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тонгойлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | тонгойв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тонгойжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тонгойсон |
| Хэвшсэн нэр (-даг) | тонгойдог |
| Холбох нөхцөл (-ж) | тонгойж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тонгойгоод |
| Болзох нөхцөл (-вал) | тонгойвол |
| Хүсэх (-маар) | тонгоймоор |
| Захирах (-аарай) | тонгойгоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | тонгойхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тонгойж харах — толгойгоо гудайлган харах, бөхийж харах
тонгойж явах — толгойгоо гудайлган бөхийж явах
морь тонгойх — морь хүзүүгээ доош сунгах
давааны цаад уруу тонгойх — давааны цаад уруу буух
нар тонгойх — нар хэлбийх, нар доошлох
Хэлц үг
Алхах бүртээ аминд хүрдэг
Тонгойх бүртээ толгой залгидаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.