Үндсэн хэсэг рүү шилжих

тооно

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Монгол гэрийн унийг тогтоож байдаг, цамхаг бүхий дугуй цагираг
IIнэр үг
  1. 1.
    тооно туших (а.нэг зүйл уяа; б.мөн уяагаар уях), тооно туших уяа (монголчуудын эрт цагаас өргөн хэрэглэж ирсэн хамгийн энгийн, бат бөх зангилаа).
IIIнэр үг
  1. 1.
    тоглоомХоёр хүн хөлгөн дээр (хүн тус бүр зургаа) цагаан, улаан хүү (наадгайг нь хүү гэнэ) өрөөд, эсрэг талынхаа өрөөтэй байсан буудлыг зөрж эзлэхээр өрсөлдөж шулуун хэрчмийн дагуу боломжтой хүүгийн дээгүүр (хүний өөрийн гэж ялгахгүй) давж нүүн тоглох монгол ардын наадам.

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтооно
Харьяалахын тийнтоононы
Заахын тийн—
Өгөх орших тийнтоононд
Гарахын тийнтоононоос
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнтоонотой
Чиглэхийн тийнтооно руу
Олон тоотоононууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хатгуур тооно — а.налуу нүхтэй хатгуурын тооно; б.унь нь салангид тооно

  • тоононы бөгтрөг — тоононы бөгтөр хэсэг

  • тоононы даага — тоононы дотор талд дөрвөн өнцгөөс нь угласан хэгээс мэт мод

  • тоононы хорол — тоононы хүрээн доторх тоонолжин гол, даага, тушаа, хуруу зэрэг байдаг бүхэл бие

  • тоононы хүрд — тоононы хорол

  • тоононы хүрээ — тоононы гадна талын цагираг

  • тоононы хуруу — тоононд унь хэлхэхийн тулд тооныг тойруулан бэхэлсэн адил хэмжээний хуруу мэт мод

  • тоононы тушаа — тоононы даагыг холбож тогтоосон цагираг болон хөндөл моднууд

  • тоононы цамхаг — тоононы товойж гарсан гүдгэр хэсэг

  • тооно босгох — хаалга уяж, хана дугуйлан унь өлгөхөөр гэрийн тооныг дээш босгох

  • тооно буулгах — гэр буулгах үед тооноо унинаас салган авах

  • тооно өргөх — а.гэр барихад тооно түших; б.шилж. өрх тусгаарлан айл гэр толгойлох

  • тооно түших — а.гэр барих болон буулгахад тооно түшин зогсох; б.шилж. айл гэр болох

Хэлц үг

  • тооно холбох — айл гэр болох

  • тооно өргөх — айл гэр толгойлох

    “…тооно өргөх хүү хайрласан, тогоо хүлэх охин заяасан том хар өвгөнөөс илүү бурхан тоост орчлонд байхгүй (Д.Пүрэвдорж, Шарлингийн хар хас).

  • ↑ тугалын арьсаар тооноо бүтээж, үхрийн арьсаар үүдээ бөглөх

  • Тогоо зэвэрч

  • Тооно хувхайрах

  • Толгой байвал эд олдог

  • Тооно байвал гэр болдог

  • Толгой долоон хэсэг болдог

  • Тооно далан хэсэг болдог

  • Тооно босговол гэр нь манай

  • Тулга баривал гал нь манай

  • Тооно хазайхгүй бол

  • Унь зөлчийхгүй

  • Тоорцог толгойн ноён

  • Тооно гэрийн ноён

Зүйр цэцэн үг

  • Тоононд уясан бярууг мал гэж тоолох

  • Тогоонд орсон тагалцагийг мах гэж тоолох

  • Тооноороо тэнгэр хэмжих

  • Тогоогоороо далай хэмжих

Хоршоо үг

  • тооно тотго — гэрийн тооно болон тотго

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.