Үндсэн хэсэг рүү шилжих

тос

нэр үг/ˈtʰɔs/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠣᠰᠤ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Амьтан, ургамал, чулуулагт байх усанд үл уусах нүнжигт бодос
  2. 2.
    Амт шимт нь санаанд нийцсэн буюу давс нь таарсан байдал
  3. 3.
    устай холилддоггүй хальтрамтгай эсвэл наалдамхай шингэн эсвэл хайламтгай бодис

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгfat, grease, oil, butter

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтос
Харьяалахын тийнтосны
Заахын тийнтосыг
Өгөх орших тийнтосод
Гарахын тийнтосноос
Үйлдэхийн тийнтосоор
Хамтрахын тийнтостой
Чиглэхийн тийнтос руу
Олон тоотоснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • тос авах — саалийн тос хураах

  • тос болох — юманд тос хүрэх

  • тос хайлах — а.царцуу тос гэсэх, хайлах; б.шилж. өрөм шаргааж шар тос авах; в.шилж. өрөм шаргааснаас үлдсэн цөвийг гурил, чихэр зэрэгтэй хольж идээ хийх

  • тос шаргаах — өрөм, өөх зэргээс тосыг нь ялгаж авах

  • тос даах — аливаа зүйлийн арьс, гадаргыг тос нэвчиж харагдах

  • тос холих — өрөм, гурил нийлүүлэн багсарч нэг зүйл цагаан идээ хийх

  • тос царцах — тос өтгөрөх, хатуурах

  • тос хийсэн амттай хоол — амт шимт, тос өөх нь таарсан хоол

Хэлц үг

  • гал дээр тос нэмэх — юмыг улам лавшруулах, нэрмэх, даамжруулах

  • шар тос шиг — сэтгэлд таатай гоё сайхан үг

  • тосон хошуутай — сайн амтай, өөдрөг үзэлтэй

  • тос дотроосоо өтөх — сайн нэрийг дуулсаар зэврэх

  • тос даасан — нүнжигтэй, их хөрөнгөтэй баян

    Сүрхий согтож харц нь чиглэлгүй болсон Галсан

  • тосон гартай — ажил явдалд эвлэг, хийсэн үйлдсэн зүйл нь бүтэмж сайтай

    Магтах үг нь олдохгүй, тосон гартай л гэнэ... надад их л талархсан бололтой.

  • тосоо тугалтайгаа гүзээлэх — ховдог сэтгэл хэтийдэж, хохирол олз төгсөх гэсэн егөөдөл

    Дулаарч яргуй цухуйгаагүй байхад хэдэн борлонгоо мааждаг Балтыг хүмүүс тосоо тугалтайгаа гүзээлж чадах ховдог шунахай хүн, одоо хүйтрээд хэдэн ямаа нь хэцүүднэ гэж ярих ажээ.

  • тосоор гоож — ай халаг гэх мэтийн хэллэг

    Хэн ч билээ, олон удаа харж, олон удаа нэрийг сонссон юм сан. Тосоор гоож, мартаж орхилоо (Х.Бат, Тахигдаагүй бурхан).

  • тостой гараар барьшгүй/баримгүй — их л ганган хээнцэр, гоё, ганган

    Торгон сайхан дээлээ тууз утсаар чимэглэсэн тостой гараар баримгүй, тун ч сайхан бүсгүй байна (С.Буяннэмэх, Холбоо шүлгийн журмын тухай уран хошин хуурчийн үгээс).

    Хэдэн жилийн өмнө Улаанбаатар луу яваад сураг нь тасарсан Лутаа гэдэг нэг гайхал эр, бурхан минь, тостой гараар барьшгүй гоё ганган дарга болчихсон гарч ирэв (Б.Бааст, Хаш аяга).

  • ↑ гал дээр тос нэмэх

  • ↑ хувалзаас өөх эрж, хуурсаас тос шахах

  • ↑шар тос шиг

  • Сайн муу хоёрыг сэтгэлээс ялгадаг

  • Тос ус хоёрыг үйлдвэрээс таньдаг

  • Үнэн худал хоёр сүүлдээ тодордог

  • Жаргал зовлон хоёр өөрөөс болдог

  • Толь шиг царайнаас

  • Тос шиг сэтгэл дээр

  • Тоос нь газраас

  • Тос нь дотроос

  • Торго өмсөвч сүүдэр нь хар

  • Тос идэвч баас нь хар

  • Тос иддэгийг нь барьж чадахгүй боловч

  • Өвс иддэгийг нь барьж чадна

  • Тос идсэн хүн уруулаа арчимтгай

  • Торго өмссөн хүн биеэ арчимтгай

  • Тос идсэн хүн уруулаа зүлгэнэ

  • Торго өмссөн хүн биеэ арчина

  • Тос идэж

  • Торго өмсөж явах

  • Тос идэх хишиггүй

  • Торго өмсөх буянгүй

  • Тос нэвтрэхгүй гүзээ

  • Ус нэвтрэхгүй чулуу

  • Тос уугаад гэдсэнд нь тохирохгүй

  • Торго өмсөөд биед нь тохирохгүй

  • Тос ууж

  • торго эдлэвч харь газар

  • Ус ууж

  • арьс нөмрөвч төрсөн нутаг

  • … болон өөр 14

Зүйр цэцэн үг

  • Торго өмсөвч сүүдэр нь хар

  • Тос уувч баас нь өмхий

  • Тос идээд мах гарахгүй

  • Торго өмсөөд өнгө орохгүй

  • Тос шиг санааг нь царцааж

  • Сүү шиг сэтгэлийг нь ээдүүлэх

  • Тосны хариу өөх

  • Тугалын хариу бяруу

Хоршоо үг

  • өөх/өөх тос — амьтны гаралтай усанд үл уусах нүнжигт бодос

  • сүү тос — малын сүү болон түүнээс гарган авах тос

Үгийн гарал

From Proto-Mongolic *tosun, compare Buryat тоһон (tohon), Kalmyk тосн (tosn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.