тосох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Урдаас нь угтах, угтуулах
- 2.Юм авахаар гараа сунгах
- 3.Гоожиж дусах зүйлд сав тавих.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тосох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тосно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тослоо |
| Өнгөрсөн цаг (-в) | тосов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тосжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тоссон |
| Хэвшсэн нэр (-даг) | тосдог |
| Холбох нөхцөл (-ж) | тосож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тосоод |
| Болзох нөхцөл (-вал) | тосвол |
| Хүсэх (-маар) | тосмоор |
| Захирах (-аарай) | тосоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | тосохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тосож авах — угтан авах
тосож гүйх — угтан гүйх
тосон байлдах — угтан байлдах
тосон золгох — угтан золгох
тосож ярих — амдаж ярих, өлгөн авч ярих
зам тосох — зам дээр угтах
элч тосох — элч угтах
алгаа тосох — гараа сунган алгаа дэлгэх
гараа тосох — гараа тэнийлгэн алгаа дэлгэх
хормойгоо тосох — хормойгоо хоёр гараараа барин өөд болгох
Хэлц үг
алга тосох — элдэвчлэн нэхэх, шаардах
Тосох тогоо
Туух мал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.