тохинох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аж амьдрал, ажил үйлс жигдрэн ая тухтай, төвшин амгалан, эмх журамтай болох
- 2.шилжсэн утгаСэтгэл санаа төвшин амгалан, тайван болох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тохинох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тохиноно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тохинолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | тохинов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тохиножээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тохиносон |
| Хэвшсэн нэр (-даг) | тохинодог |
| Холбох нөхцөл (-ж) | тохинож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тохиноод |
| Болзох нөхцөл (-вал) | тохиновол |
| Хүсэх (-маар) | тохиномоор |
| Захирах (-аарай) | тохиноорой |
| Үгүйсгэх (-хгүй) | тохинохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амьдрал тохинох — амьдрал ая тухтай, төвшин болох
төр тохинох — төр төвшин болох, төр эмх журамтай болох
тохиносон газар — суурьшсан газар
Хоршоо үг
тохинох төвхнөх — юм эмх цэгцэндээ орох, нүүдэл суудал хийгээд гэр бараагаа янзлан аятай тайтай суурьших
тохинох тогтнох — улс гэр төвшин амгалан, тайван болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.