тулам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Битүүгээр өвчиж авсан арьсаар хийсэн сав
- 2.Гол гатлахад хэрэглэх битүү өвчиж хий дүүргэсэн үхрийн арьс; хөөрөг;
- 1.Тулах дөхсөн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тулам |
|---|---|
| Харьяалахын тийн | туламны |
| Заахын тийн | тулмыг |
| Өгөх орших тийн | тулманд |
| Гарахын тийн | туламнаас |
| Үйлдэхийн тийн | тулмаар |
| Хамтрахын тийн | туламтай |
| Чиглэхийн тийн | тулам руу |
| Олон тоо | туламнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тулам өвчих — малын арьсыг битүүгээр нь өвчих
туламд хийх — битүү өвчсөн арьсан саванд хийх
ямаан тулам — ямааны битүү өвчсөн арьсан сав
тулман хөөрөг — битүү өвчиж, шувтлан авсан арьсаар хийсэн гал хөгжөөх хэрэгсэл
аашны тулам — ааш ихтэй
мөнгөний тулам — а.мөнгө завшигч, ашиглагч; б.маш их мөнгөтэй хүн
нойрны тулам — их нойртой хүн
хоолны тулам — а.ажил үйл хийхгүй сул зүгээр суугч; б.хоол идэхдээ ховдог, шунахай
хэрүүлийн тулам — маш их хэрүүлч, хэрүүл өдөөгч
шуналын тулам — маш их шуналтай хүн
тэнгэрт тулам — маш өндөр
Хэлц үг
тулам нь дүүрэх — нүглийн сав нь дүүрэх, муу хэрэг бүхнийг үйлдэж гүйцэх
тулам чирэх — гуйранчлах
Өөрийгөө яая гэж байхад, тулам чирсэн амьтдаар би яах вэ дээ. Тэгж өөртөө арандаг хураагаад төвөг.
↑ аашны тулам
Томоо нь муу бол үг нь төөрөгдөхгүй
Тулам нь цоорхой бол будаа нь тогтохгүй
Торго өмссөн хүнд маахай хүргэх хүн олон
Тулам үүрсэн ядууд аяга өгөх хүн цөөхөн
Тос уусан улс хавар боловч цатгалан (тарган)
Тулам чирсэн хүмүүс намар боловч өлсгөлөн (туранхай)
Тулга тойрсон бодол
Тулам үүрсэн адал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.