тулга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дөрвөн хөлийг гурваас дээш хасгаар бүслэн хадсан, задгай гал түлж дээр нь тогоо тавих хэрэгсэл
- 2.Юм тавих хөл, суурь.
- 1.тоглоомАрдын хөлөгт тоглоом.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тулга |
|---|---|
| Харьяалахын тийн | тулганы |
| Заахын тийн | тулгаг |
| Өгөх орших тийн | тулгаад |
| Гарахын тийн | тулганаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | тулгатай |
| Чиглэхийн тийн | тулга руу |
| Олон тоо | тулганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тулга тавих — а.монголчуудын эртнээс нааш хэрэглэж ирсэн ил зуух тавих; б.тулах юм тавих
тулга тулах — а.гэрт ил зуух тавих; б.шилж. голомт болох, өв болох
тулгын чулуу — тулга болгон тавьсан гурван ширхэг чулуу
тулгын хасаг — төмөр тулганы бүслүүр, чулуун тулганы дундах гурван хавтгай чулуу
тулгын тотго — төмөр тулганы дөрөв хөлний дээр байдаг тогооны ёроол тулдаг навчин төмөр
чулуун тулга — чулуугаар хийсэн тулга
ган тулга — гангаар хийсэн тулга
Хэлц үг
тулгын чулуу тавих — а.тулганы ивээс дөрвөн хавтгай чулуу; б.шилж. юмны эх үүсвэр, үндсийг нь тавих
тулга тойрсон — аар саар, ойр зуурын, гэр зуур
тулга болох — голомт болох
тулга тойрсон яриа — ойр зуурын дэл сул яриа, авгай хүүхнүүдийн яриа
тулга тулах — өрх тусгаарлах, айл гэр болох
тулгаа үдээрээр үдэх — тохиромжгүй үйлдэл хийх
тулгын галаа тойрч суугаад тарвас идэх — уур амьсгалын хувиралт ихийг зүйрлэсэн хэллэг
Тулгын галаа тойрч суугаад тарвас иддэг гэж хорчин нутгийн хүмүүс шоглон дүрсэлдэг нь үнэн болохыг бид мэдлээ (Насандэлгэр, Хүчир бэрхшээлтэй өдрүүдэд).
Тооно босговол гэр нь манай
Тулга баривал гал нь манай
Тулга асдаан бол
Тусын дайсан
Тулга бага боловч хайсаа даана
Морь эцэнхий боловч эмээлээ даана
Тулга тойрсон бодол
Тулам үүрсэн адал
Тулга тойрсон муусайн үг тулам тулам цутгана
Тулжаа түгдэрсэн муусайн эр улам улам батгана
Зүйр цэцэн үг
Тулга бага боловч тогоогоо даана
Морь туранхай боловч эмээлээ даана
Тулга тойрсон муу сайн үгийг тулам тулмаар цутгана
Тулгарч уулзах бол тугалган жад шиг шантарна
Хоршоо үг
тулга зуух — гал түлэх хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.