тулгуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тулж хэрэглэх юм, багана
- 2.Онгоц хөшиж хөдөлгөх шураг
- 1.Түшиг, дэмжлэг; итгэл найдвар, өмгөөлөл хамгаалал
- 1.Урьд нь уншиж хянасан дардсан дээр илэрсэн алдааг бүрэн зассан эсэхийг хяналтын шинэ дардсаар нарийвчлан тулгаж хянах ажиллагаа.
- 1.Тулгар.
- 1.багана буюу цамхагийн хэлбэртэй ойролцоо босоо өндөр
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тулгуур |
|---|---|
| Харьяалахын тийн | тулгуурын |
| Заахын тийн | тулгуурыг |
| Өгөх орших тийн | тулгуурд |
| Гарахын тийн | тулгуураас |
| Үйлдэхийн тийн | тулгуураар |
| Хамтрахын тийн | тулгууртай |
| Чиглэхийн тийн | тулгуур луу |
| Олон тоо | тулгуурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тулгуур мод — тулах мод
саравчны тулгуур — саравчинд түшиг болгон хийсэн юм, багана
тулгуур сайтай — тулах юм сайтай
тулгуур хийх — тулах юм, багана байгуулах
хүчирхэг тулгуур — бат бөх, найдвартай тулгуур
тулгуур онгоц — тулгуураар хөшүүрдэн явах бага онгоц
Хоршоо үг
багана тулгуур — тулах юм, тулгуур болох юм
түшиг тулгуур — түшиг дэмжлэг
тулгуур түшээ — ямар нэгэн үйл явдалд үзүүлэх нөмөр нөөлөг, дэмжлэг туслалцаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.