Үндсэн хэсэг рүү шилжих

туулай

нэр үг/tʰʊːɮai/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠠᠤᠯᠠᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    амьт. Дэлэнтэн ангийн нэг баг, чих урт, хойд хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг, дээд уруул нь сэтэрхий, төрөл олон, дэлхий дээр түгээмэл тархсан, үсэрч дэгдэн явдаг амьтан
  2. 2.
    зурхайСарны зурхайн ёсны арван хоёр эрхтэний дөрөвдүгээр

Англи утга

  • нэр үгrabbit, hare

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтуулай
Харьяалахын тийнтуулайнW
Заахын тийнтуулайгW
Өгөх орших тийнтуулайдW
Гарахын тийнтуулайгаасW
Үйлдэхийн тийнтуулайгаарW
Хамтрахын тийнтуулайтайW
Чиглэхийн тийнтуулай руу
Олон тоотуулайнуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • туулайн арьс — туулайн өвчин авсан арьс

  • туулайн мөр — туулайн хөлийн ором

  • туулай жил — дорно дахины зурхайн ёсны арван хоёр жилийн дөрөвдүгээр, туулай эзэлсэн жил

  • туулай жилтэй — туулай жилд төрсөн

  • туулай сар — хаврын дунд сар

  • туулай цаг — үүр цайх үе, өглөөний 05.40-07.40 хооронд

Хэлц үг

  • туулайн зүрх гаргах — айх, зүрх зориг алдах

  • туулай зүрхтэй — аймхай, хулчгар

  • эвэртэй туулай үзсэн мэт — ихэд алмайран гайхах

  • туршлагын туулай болох — ямар нэг ажил үйл, туршлагын анхдагч болох

  • туулай өвөрлөх — айдас хүрч түг таг болох

    Мөн эр хүн бол доо. Туулай өвөрлөөд, шээс нь гоожих нь ээ.

  • туулайн гутлаа өмсөх — зугтах, оргохыг дүрсэлсэн үг

    Харц нь гөлөгнөөд үүд рүү дөхөж суугааг нь харсан би туулайн гутлаа өмсөх нь гэж анзаарсан л даа.

  • туулайн зүрхтэй — аймхай, хулчгар

    “…би таныг ийм туулайн зүрхтэй хүн гэж ер санасангүй… гээд Балдан морио давиран дөмийтэл хатируулав” (Ж.Дамдиндорж, Суварганы нууц).

    Миний зүрх түг түг хийнэ. Ёстой л туулайн зүрхтэй амьтан даа би (С.Эрдэнэ, Муу ёр).

  • туулайн шээс — цөөн бага, жаахан

    Манай хэдэн гунжнууд сүү сааль муутай. Туулайн шээс шиг л юм саадаг юм.

  • ↑ туршлагын туулай болох

  • ↑ цасны туулай болох

  • ↑ эвэртэй туулай үзсэн мэт

  • Ламын нохойд

  • Туулай хамаагүй

  • Сахил ч үгүй

  • Туулай ч үгүй

  • Тугал сүрэгт

  • Туулай бутанд

  • Туулай алаад

  • Тайгаа орхих

  • Туулай албал хоногийн хоолонд нэмүүр

  • Төө сур олбол ташуурын суранд нэмүүр

  • Туулай алсан газар манцуургаа барин барин очно

  • Туулай байтал хэвтсэн газрынхаа өвсийг идэхгүй

  • Туулай голоод баахгүй

  • Тоодог жигшээд суухгүй

  • Туулай гүйхдээ мэргэн гэтэл

  • Бялуу тусахдаа нэн мэргэн

  • Туулай жимээрээ

  • Бадарчин замаараа

  • Туулай үүрлэдэггүй

  • Тоодог буудаггүй

  • Туулай үхэхэд үнэг зовно

  • Туулай хэвтсэн өвсөө иддэггүй

  • Тоодогийн өндөг цөхөрдөггүй

  • Тэмээ их ч тэжээврийн мал

  • Туулай бага ч талын гөрөөс

  • Тэмээний ачаанд

  • Туулай хүнддэхгүй

Зүйр цэцэн үг

  • Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцрох

  • Туулайд эвэр ургаж

  • Тугалд соёо ургав гэх шиг

  • Туулай зоотой морийг олж унахад бэрх

  • Тунгалаг санаатай хүнийг олж ханилахад бэрх

  • Туулайн чинээн ашигт шунаж

  • Уулын чинээ гарз гарах

Хоршоо үг

  • туулай чандага — туулай

Үгийн гарал

* Inherited from Classical Mongolian ᠲᠠᠤᠯᠠᠢ (taulai), from Middle Mongol ᠲᠠᠤᠯᠠᠢ (tʾwɽʾy /⁠taulai⁠/), from Proto-Mongolic *taxulai, from earlier *tapulai. Cognate with Kalmyk туула (tuula). * Akin to Khitan 匋裏 (*taul, “rabbit”) and Proto-Turkic *tabïĺgan (“hare”), compare Old Turkic 𐱃𐰉𐰽𐰍𐰣 (t¹b¹s¹g¹n¹ /⁠tabïšɣan⁠/, “hare”), Turkish tavşan (“rabbit”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.