туухай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Жигнүүрийн үзүүрт өлгөх буюу нэг этгээдэд дээр нь тэнцүүлэн тавьж хэмжих хэмжээтэй төмөрлөг зүйл
- 1.Шагайны морь буудаг тал, морин этгээд.
- 1.Бүсний горхи, хэт хутга, хавтага зэргийн оосрын үзүүрт дүүжилж бүсэндээ хавчуулахад тээг болгодог мөнгөн чимэг
- 2.Бүсгүй хүний уужны хоёр хажууд ижлээр зүүдэг нэгэн зүйлийн цоолбортой дугуй мөнгөн чимэг;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | туухай |
|---|---|
| Харьяалахын тийн | туухайн |
| Заахын тийн | туухайг |
| Өгөх орших тийн | туухайд |
| Гарахын тийн | туухайгаас |
| Үйлдэхийн тийн | туухайгаар |
| Хамтрахын тийн | туухайтай |
| Чиглэхийн тийн | туухай руу |
| Олон тоо | туухайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гурван килограммын туухай — гурван килограммтай тэнцэх төмөр
туухай тамга — адуу тэмээнд ихэвчлэн тавьдаг, дугуй хүрээтэй саран дэвсгэртэй, зөв буруу харсан онгитой, галтай гэх мэт олон янз хэлбэртэй, дүүрэн тэгш жаргалтай, өсч үржихийн бэлгэдлийг илэрхийлдэг тамга
ширэн туухай — ширэн горхи
туухай зангидах — а.горхи горхидох, б.битүү гогцоо гарган зангидах нэг зүйл зангилаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.