тэвх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны завсар хавчуулж хөндийлөх зүйл, оньс
- 2.Юмыг оньсолж чагтлах тээг торгоос
- 3.Хуур хөгжмийн хөвч чавхдас зэрэгт хавчуулж тааруулаад хөндийрүүлж дуу гаргадаг хэрэгсэл
- 1.Бяцхан, дөрвөлжин
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэвх |
|---|---|
| Харьяалахын тийн | тэвхийн |
| Заахын тийн | тэвхийг |
| Өгөх орших тийн | тэвхэд |
| Гарахын тийн | тэвхнээс |
| Үйлдэхийн тийн | тэвхээр |
| Хамтрахын тийн | тэвхтэй |
| Чиглэхийн тийн | тэвх рүү |
| Олон тоо | тэвхнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нумны хөвчний тэвх — нумны оньс
оньсны тэвх — хөвч
тэвх наах — хөндлөвч наах
үүдний тэвх — үүдэнд хавчуулах хөндлөвч торгоос
номын баринтагны тэвх — баринтагны оосрын тээг
тэвх дэвшүүлэх — хөндлөвч дээшлүүлэх
хуурын тэвх — хуурын утсыг хөндийрүүлэгч
тэвхэн цай — шахмал том цайг жижиглэн дөрвөлжин болгосон нь
тэвх мөнгө — хуучир. - бяцхан, дөрвөлжин хэсэглэсэн мөнгө
тэвх эм — нунтагласан эмийг ус бал зэргээр зуурч дөрвөлжлөн хатаасан эм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.