тэгнэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малд ачаа тэнцүүлэн ачих
- 2.Морь унаа зэргийг элэг түрүүлж унах; хүүхэд дааганд тэгнэн тоглох (хүүхэд дааганы нуруун дээр элгээрээ хэвтэж, унан тоглох
- 3.шилжсэн утгаЮмыг юман дээгүүр тохох
- 1.Тэнцэх, нийцэн зохицох
- 1.Тэгнүүрээр хэмжих.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэгнэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тэгнэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэгнэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэгнэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тэгнэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тэгнэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | тэгнэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | тэгнэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэгнээд |
| Болзох нөхцөл (-вал) | тэгнэвэл |
| Хүсэх (-маар) | тэгнэмээр |
| Захирах (-аарай) | тэгнээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэгнэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэмээнд ачаа тэгнэх — тэмээнд ачаа тэнцүүлэн ачих
сандал тэгнэх — сандал юман дээгүүр хөндөлдүүлэн тавих
хаалга тэгнэх — хаалга хөндөлдөх
тэгнэн зогсох — ямар нэг зүйлийг хөндөлдөн зогсох
тэгнэн ойчих — ямар нэг юман дээгүүр хөндөлдөн унах
сэтгэл санаа тэгнэх — сэтгэл санаанд нийцэх
эд нь үнэтэйгээ тэгнэх — эдийн чанар чансаа авсан үнэндээ таарах
хүч нь тэгнэх — хүч нь тэнцэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.