тэжээвэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний тэжээж ашиглах гэрийн амьтад
- 2.Бэлчээрт гаргахгүй гэрийн гадна үлдээж тордох мал;
- 3.Эхийнхээ хөхийг хөхөөгүй малын сүүгээр тэжээсэн хүүхэд болон угжмал төл.
- 1.Тэжээх бордох ажиллагаа, арчилгаа
- 1.хүний гараар тусгай хүнс тэжээлээр тэжээж тордох мал амьтан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэжээвэр |
|---|---|
| Харьяалахын тийн | тэжээврийн |
| Заахын тийн | тэжээврийг |
| Өгөх орших тийн | тэжээвэрт |
| Гарахын тийн | тэжээврээс |
| Үйлдэхийн тийн | тэжээврээр |
| Хамтрахын тийн | тэжээвэртэй |
| Чиглэхийн тийн | тэжээвэр лүү |
| Олон тоо | тэжээврүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэжээвэр мал — гаршуулан тэжээсэн мал
тэжээвэр галуу — гэрийн тэжээмэл галуу
тэжээвэр муур — гэрийн муур
тэжээвэр тугал — тэжээмэл эхгүй тугал
тэжээвэр хүүхэд — а.өргөмөл хүүхэд; б.хөхөөр биш угжаар өссөн хүүхэд
тэжээвэр бэр — хуучир. - нөхрийнхөө эцэг эхтэй хүүхэд байхаасаа хамт амьдарсан бэр
тэжээвэр авах — а.мал тэжээл идэн тэнхэрч онд орохуйц болох; б.нялх хүүхдийн тэжээл зохиж мяраалах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.