Үндсэн хэсэг рүү шилжих

тэжээл

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хүн, амьтны идэш уушны зүйлээс биед шингэж байгаа шимт зүйл
  2. 2.
    Хүн, малын идэшний зүйл
  3. 3.
    шилжсэн утгаЯнз бүрийн техник хэрэгслийн ажиллуулах зай.

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтэжээл
Харьяалахын тийнтэжээлийн
Заахын тийнтэжээлийг
Өгөх орших тийнтэжээлд
Гарахын тийнтэжээлээс
Үйлдэхийн тийнтэжээлээр
Хамтрахын тийнтэжээлтэй
Чиглэхийн тийнтэжээл лүү
Олон тоотэжээлүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • тэжээл бэлтгэх — шимт чанараар харилцан адилгүй төрөл бүрийн тэжээлийг тогтоосон жор найрлагаар бэлтгэх

  • тэжээл өгөх — идэш хоол өгөх

  • тэжээл муутай — а.идэш хоол муутай; б.биед хэрэгтэй шимт бодос муутай

  • тэжээл сайтай — а.идэш хоол сайтай; б.биед хэрэгтэй шимт бодос ихтэй

  • тэжээл түгээгүүр — төрөл бүрийн тэжээлийг мал тэжээх онгоцонд тодорхой орцоор жигд тунлан тавих төхөөрөмж

  • тэжээлийн ангилал — тэжээлийг гадна байдал, физик шинж чанар, шим тэжээлийн бодосын хуримтлал зэрэг шинж чанараар нь бүлэглэх

  • тэжээлийн бааз — тэжээл бэлтгэж, агуулах газар

  • тэжээлийн манжин — мал, амьтан тэжээх нэг зүйл манжин

  • тэжээлийн шимт чанар — ургамал, амьтны гаралтай төрөл бүрийн тэжээлийн найрлагад байгаа бодос, мал амьтны махбодын хэрэгцээ шаардлагыг хангах чанарын үзүүлэлт

  • амин тэжээл — амьдруулах эм болон бусад зүйл

  • малын тэжээл — малд өгч тэжээж болох зүйлүүд

  • өвсөн тэжээл — өвс

  • сүүн тэжээл — сүүгээр хийсэн тэжээл

Зүйр цэцэн үг

  • Тэжээл муутай мал хомхой

  • Тэсвэр муутай хүн завхай

Хоршоо үг

  • шим тэжээл — шим шүүс, бие организмд шаардлагатай элдэв бодос, амин дэм

  • идэш тэжээл — мал амьтныг тэжээхээр бэлдсэн зүйл

  • хүнс тэжээл — хүн, амьтны хэрэглэх хоол ундны зүйл

  • тэжээл бордоо — мал амьтан, ургамлыг тордох тусгай бэлдмэл

  • өвс тэжээл — мал тэжээхээр бэлдсэн ургамал ногоо, тариа будаа зэрэг

Товчилсон үг

  • МТБ — Малын Тэжээл Бэлтгэл

  • МТББУАЭУК — Малын Тэжээл Бэлтгэх, Бэлчээр Усжуулах Ажил Эрхэлсэн Улсын Комисс

  • ТТБ — Тэжээл Тээврийн Бааз

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.