тэнгис
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гадаад далайгаас эх газраас юмуу усан доорх өндөрлөгөөр тусгаарлагдсан ус, цаг уурын горимоор ялгагддаг их ус
- 2.үндэстэн болон түүний нутаг дэвсгэрийг хүрээлсэн тэр үндэстэний тусгаар тогтносон эрх мэдлийн дагуу эзэмшиж буй орчны ус
- 3.далайн нэг хэсэг эсвэл газраар хүрээлэгдсэн давстай их ус
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгa sea; a lake
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэнгис |
|---|---|
| Харьяалахын тийн | тэнгисийнW |
| Заахын тийн | тэнгисийгW |
| Өгөх орших тийн | тэнгистW |
| Гарахын тийн | тэнгисээсW |
| Үйлдэхийн тийн | тэнгисээрW |
| Хамтрахын тийн | тэнгистэйW |
| Чиглэхийн тийн | тэнгис рүү |
| Олон тоо | тэнгисүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
Газар дундад тэнгис — Европ, Африк, Ази тивийн хооронд орших их ус
Япон тэнгис — Японы арлын ойролцоох тэнгис
тэнгисийн боомт — тэнгисийн эрэг дээрх хөлөг онгоц зогсох, буудаллахад зориулан бэлтгэсэн газар
тэнгисийн давалгаа — тэнгисийн усны их түрлэг
тэнгисийн салхи — тэнгисийн зүгээс үлээх салхи
тэнгисийн урсгал — ус, агаарын хоорондын үрэлтийн хүч, усанд үүссэн даралтын зөрөө, далайн түрэлт үүсгэдэг нар сарны нөлөө зэрэг янз бүрийн хүчний нөлөөгөөр далай, тэнгисийн усны шилжих хөдөлгөөн
тэнгисийн харилга — эх газар дээшилж, далайн ёроол сууж усны эзлэхүүн багассанаас тэнгисын ус эргээсээ аажмаар холдох үйл явц
тэнгисийн хоолой — хоёр эх газрын хоорондуур нэвтэрч, хоёр тэнгисийг холбосон усан зам
тэнгисийн хурдас — далай тэнгисийн ёроолд хуримтлагдсан тунамал, галт уулын гаралтай тунамал хурдас
тэнгисийн цэрэг — усан цэрэг
тэнгисийн шуурга — тэнгист гарах хүчтэй салхи
тэнгисийн татрал — нар, сар, дэлхийн хөдөлгөөний хууль, од гарагийн байршил, дэлхийн гадаргын их усны хэмжээ болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тэнгис далайн усны дотоод үелэлийн төвшин үе үе буурах үзэгдэл
тэнгисийн түрлэг — нар, сар, дэлхийн хөдөлгөөний хууль, од гарагийн байршил, дэлхийн гадаргын их усны хэмжээ болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тэнгис, далайн усны үелэлийн төвшин үе үе өргөгдөх үзэгдэл
Хэлц үг
Тэнгис хатахгүй
Албат дуусахгүй
Зүйр цэцэн үг
Тэнгис хатахгүй албат дуусахгүй
Хоршоо үг
тэнгис далай — эх газрын хооронд байх их ус
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠲᠡᠩᠭᠢᠰ᠋ (tenggis, “a lake”), from Middle Mongol 騰汲思 (/teŋgis/), from Proto-Common Turkic *teŋiz, from Proto-Turkic *teŋiŕ. Doublet of Чингис (Čingis, “Genghis”). Compare Buryat тэнгис (tengis), Kalmyk теңгс (teñgs); Kazakh теңіз (teŋiz, “a sea”), Uzbek dengiz (“a sea”), Turkish deniz (“a sea”); Manchu ᡨᡝᠩᡤᡳᠨ (tenggin, “a lake”); etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.