тэнсэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны үнэн худал, сайн муу зэргийг сорьж сунган үзэх
- 2.Үйл хэргийг хянан турших
- 3.Багцаалах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэнсэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тэнсэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэнслээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэнсэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тэнсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тэнссэн |
| Хэвшсэн нэр (-даг) | тэнсдэг |
| Холбох нөхцөл (-ж) | тэнсэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэнсээд |
| Болзох нөхцөл (-вал) | тэнсвэл |
| Хүсэх (-маар) | тэнсмээр |
| Захирах (-аарай) | тэнсээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэнсэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэнсэж асуух — үнэн худлыг нь мэдэхээр сорьж асуух
чадлаа тэнсэх — чадлаа сорих
хүчээ тэнсэх — хүчээ сорих
тэнсэх ял шийтгэх — хууль. - хэсэг хугацаанд хянан харгалзах ял шийтгэх
суллан тавьж тэнсэх — хууль. - шоронд хорилгүй, хийсэн хэрэгт нь тохирсон хугацаагаар сорин үзэх
тэнсэн харгалзах — хууль. - хянан харгалзах, ажиглан харгалзах, хянан харах
гараар тэнсэх — гараар багцаалан хэмжих
Хоршоо үг
тэнсэх турших — а.үйл хэргийг сорин шинжих, ажиглан харах; б.юмны үнэн худал, сайн мууг сорьж үзэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.