тэнхээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны биеийн тар тамир, хүч чадал, бяр
- 2.шилжсэн утгаБэл хөрөнгөний хир хэмжээ
- 1.тэнхээ зоос хуучир. (зоосон мөнгө, жижиг мөнгө), тэнхээ хүүдий (мөнгөний хүүдий, мөнгө агуулах сав), алтан тэнхээ (алтан зоос).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэнхээ |
|---|---|
| Харьяалахын тийн | тэнхээний |
| Заахын тийн | тэнхээг |
| Өгөх орших тийн | тэнхээд |
| Гарахын тийн | тэнхээнээс |
| Үйлдэхийн тийн | тэнхээгээр |
| Хамтрахын тийн | тэнхээтэй |
| Чиглэхийн тийн | тэнхээ рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэнхээ алдрах — бие суларч, сулдайх, хүч тамир нь барагдах
тэнхээ барах — хүч тамир, чадал тэнхээ зарцуулж ихэд зүдрэх
тэнхээ барагдах — хүч тамиргүй болох
тэнхээ доройтох — а.хүч тамир доройтох; б.эрүүл мэндийн байдал муудах; в.чадал тэнхээгүй болох
тэнхээ засрах — бие сайжирч хүч тамир орох
тэнхээ муудах — бие суларч, улмаар доройтож эхлэх
тэнхээ орох — а.хүч тамир нэмэгдэх; б.чадал чадвар ба хөрөнгийн хэмжээ дээшлэх
тэнхээ тасрах — а.хүч чадал муудаж, хөдлөх аргагүй болох; б.тэнхээ алдрах
тэнхээгээ үзэх — хүч чадлаа сорих, шалгах
тэнхээгээ үзэлцэх — хүч чадлаа харилцан үзэх, сорих
тэнхээ муутай — а.биеийн хүч чадал дорой; б.хир чадал бага буюу барагтай
сэтгэлийн тэнхээ — хатуужил, тэсвэр
оюуны тэнхээ — оюуны чадал, оюуны багтаамж
санаа байгаад тэнхээ хүрэхгүй — санаа байвч бэл хүрэхгүй
тэнхээгээрээ амьдрах — бэл хөрөнгөнийхөө хэмжээгээр амьдрах
Хэлц үг
тэнхээ мэдэн — чадлын хирээр, байдаг чадлаараа
Дэрстэй байсан цагт
Тэнхээ буурах ёсгүй
Хоршоо үг
ааг тэнхээ — хүн амьтны ид чадал, хүч тамир, омог
бие тэнхээ — хүний бие махбод болон хүч тамир
бяд тэнхээ — хүний хүч тамир
бяр тэнхээ — хүн, амьтны хүч чадал, тар тамир
тэнхээ чадал — хүч чадал, тамир
тэнхээ тамир — биеийн бяр чадал, хүч тэнхээ
тэнхээ сүлд — хүч тамир болон сүлд хийморь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.