тэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хол байгаа хүн ба юм, амьтныг заах төлөөний үг
- 2.Ганц тоот 3-р биеийн төлөөний үг;
- 3.Хир хэмжээ, түргэн шуурхай
Англи утга
- төлөөний үгthat
- төлөөний үгthat; he, she, it
Нийлмэл үг
тэр айл — тэнд хол харагдаж байгаа айл
тэр жил — тухайн өгүүлж буй жил
тэр морь — тэнд байгаа морь
тэр ном — тэнд байгаа ном
тэр охин — тэнд байгаа охин
тэр үе — тухайн цаг
энэ тэр юмнууд — болсон болоогүй, хэрэгтэй хэрэггүй баахан юм
мал энэ тэр — мал болон бусад зүйл
тэр даруй — маш түргэн
тэр дороо — даруйхан, газар дээр нь, дуун дээр нь
тэр зуур — тэрхэн хооронд
тэр мэт — тэрчлэн
тэр орчимд — тэр тушаа
тэр мөртөө — тэгсэн хирнээ, урьд өгүүлж зүйлээсээ улам ахиж
тэр тушаа — тэр хавь, тэр орчимд
тэр байтугай — тэр битгий хэл
тэр хир — а.тийм юм; б.түүний зөв; в.юмны хир хэмжээ таарсан нь
тэр чигээрээ — а.байсан янзаараа; б.бүхэлдээ
Хэлц үг
Аль газар хаа явбал
Тэр газрын дууг дуулна
Ном баян
Тэр баян
Үр баян
Мод баян
Орох оронгүй
Оочих аягагүй
Тэр гэх нэргүй
Тэнд гэх гэргүй
Сайн болж гэвэл
Би хийсэн гээд
Саар болж гэвэл
Тэр хийсэн гэх
Самуун хүнтэй бүү учир
Санасан бүрийг бүү илтгэ
Тэр энэ гэж бүү эрэлх
Тэгэх ингэх гэж бүү зарла
Төрийн нуруу төвшин бол
Тэр зэрэг гайгүй
Тэгнэ тэгнэ гэсэн хүн
Тэр үгэндээ хүрдэггүй
Тэр үгээ тэндээ л хэл
Тэнд гэх оронгүй
Тэр зүгийг нь тэнгэр мэдэг
Энэ зүгийг нь заяа мэдэг
Тэр зүгийн тэнгэр мэдэж
Энэ зүгийн заяа мэдэг
Тэнсэн малгайгаа тэлээндээ хавчуул
Тэр хол
Тэнгэр ойр
Тэр энэ гэж бүү нэрлэ
Энэ зангаа халахгүй бол
Эрлэгийн үүд ойрхон
Тэр зангаа тэвчихгүй бол
Тэрийх цаг ойрхон
Юу амархан бэ
Тэр амархан
Юу нарийн бэ
Үйлийн үр нарийн
Зүйр цэцэн үг
Тэр гэх нэргүй
Тэнд гэх гэргүй
Тэр өдрийн тэнгэр мэдэж тэнэг миний аз мэдэг/ зүгийн тэнгэр мэдэж ний цаана заяа мэдэг
Тэр энэ гэж бүү эрэлх
Тэгнэ ингэнэ гэж бүү зарла
Хоршоо үг
энэ тэр — а.ойр болон хол байгаа хүн, юм; б.гэх мэт
Үгийн гарал
From Classical Mongolian ᠲᠡᠷᠡ᠋ (ter-e, “that”), from Middle Mongol ᠲᠡᠷᠡ (tere) and ᠲᠡᠷᠡ᠋ (ter-e, “that”), from Proto-Mongolic *tere (“that”). Cognate with Buryat тэрэ (tere, “that”), Kalmyk тер (ter, “that; he, she, it”), Dongxiang tere, etc. Replaced original ᠢ (i, compare Daur ing) for sense ‘he, she, it’ as the third-person singular pronoun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.